Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Чимидийн нэрэмжит шагналыг “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” бүтээлээрээ Гавьяат хуульч, профессор Ж.Бямбаа, профессор Ж.Эрхэсхулан нар хүртэв

2026-1-13
0
ЖИРГЭХ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр (2026.01.13) Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд болов.

Монгол Улсын Их Хурлын шагнал гардуулах ёслолд Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, Б.Чимидийн нэрэмжит шагналтнууд болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн гэр бүл, үр хүүхэд, шавь нар, албаны бусад хүмүүс оролцов.

Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, професор Бяраагийн Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээлийн шагналыг 2015 оноос жил бүр олгож ирсэн уламжлалтай. Энэхүү шагналыг Улсын Их Хурлын төлөөлөх, хууль батлах, хянан шалгах үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туурвисан шилдэг бүтээлд жил бүр олгодог.

Ёслолын эхэнд Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Б.Чимидийн шагнал олгох тухай” 04 тоот захирамжийг уншиж сонордууллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 293 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан ““Б.Чимидийн нэрэмжит” шагнал олгох журам”-ын 1.2, 3.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхэд хувь нэмэр оруулахуйц эрдэм шинжилгээний “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт бүтээлийг туурвисан Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Жавхлангийн Бямбаа, хууль зүйн ухааны доктор, профессор Жамбаачүлтэмийн Эрхэсхулан нарт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг олгохоор шийдвэрлэсэн байна.

Ийнхүү Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Жавхлангийн Бямбаа, хууль зүйн ухааны доктор, профессор Жамбаачүлтэмийн Эрхэсхулан нарт шагналыг хүртээж, өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медалийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал гардууллаа.

Одоогоос 34 жилийн өмнө Ардын Их Хурал Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталж, энэ хуулиар манай орон ардчилсан ёс, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, шинэ нийгэм байгуулах эрх зүйн үндсийг тогтоосон болохыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал шагналыг гардуулж, баяр хүргэж хэлсэн үгийнхээ эхэнд дурдаад “ардчилсан” хэмээх тодотголтой шинэ Үндсэн хуулийн эхийг баригчаар Бяраагийн Чимид гуай ажиллаж, төр түмнийхээ өмнө түүхэн гавьяа байгуулсныг тэмдэглэв. Мөн тэрбээр шагналт бүтээл нь бичлэгийн хэлбэрийн хувьд сурах бичиг болон монографын онцлогийг агуулснаараа арга зүйн чухал ач холбогдолтойг онцоллоо.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга “Энэхүү бүтээл нь үндэсний эрх зүйн тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан, манай улсын эрүүгийн процессын эрх зүйн асуудлыг дэлгэрэнгүй задлан шинжилсэн бүтээл бөгөөд эрдэмтэн, судлаачид, оюутан залуусын эрдэм шинжилгээ, судалгааны олон бүтээлийн үнэ цэнтэй эх сурвалж, сургалтын чухал хэрэглэгдэхүүн болно гэдэгт итгэл төгс байна. Энэ ташрамд Б.Чимид гуайн хойч үедээ “Зөв хууль гаргадаг Улсын Их Хурал, сайн гүйцэтгэдэг Засгийн газар, шударгаар хамгаалдаг шүүх, шүүгч энэ гурав байж сая хууль биелнэ”, “Хуулийг дээдсийг эрхэмлэн хязгаарлах, доодсыг энэрэн нигүүлсэхийн тулд гаргадаг” гэж захисан үнэт сургаал үгс энэ цаг үед судлаач, эрдэмтэд төдийгүй хууль тогтоогч бид бүхэнд улам үнэ цэн, ач холбогдолтой байгааг дахин сануулж өдөр тутмын үйл ажиллагаандаа дагаж мөрдөн ажиллахыг уриалж байна” хэмээсэн.

Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Эрхэсхулан нарт эрдэм судлалын их үйлс нь арвижин дэлгэрч, эрх зүйн шинжлэх ухааны хөгжил, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байхыг тэрбээр хүсэн ерөөв.

“Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал бүтээл” нь бүтцийн хувьд 13 бүлэг, 76 дэд хэсэг, ном зүйгээс бүрдсэн 320 гаруй хуудастай томоохон хэмжээний бүтээл бөгөөд эрүүгийн процессын эрх зүйн ерөнхий, тусгай ангийн асуудлыг бүхэлд нь агуулснаараа онцлогтой аж.

Дараа нь Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа үг хэлэхдээ “Энэхүү хүндтэй шагналыг авч, Монголын шилдэг хуульчдын нэгэн адилаар үнэлүүлж буйдаа туйлын их баяртай байна. Би 1968 онд Улсын дээд шүүхийн дэргэдэх Хууль зүйн дунд сургуульд сурч байхдаа гялалзсан сайхан залуу багш Б.Чимидээр захиргааны эрх зүйн хичээл заалгаж, тархи толгой маань сэхээрч байснаа тодхон санаж байна. “Эрүүгийн процессын эрх зүй” хэмээх нэр томьёог залуу багш нар маань оноосон, үүнд би их баярлаж явдаг. Энэ ном бол эрүүгийн процессын хуулийн шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд богино хугацаанд бэлтгэгдсэн, бакалаврын түвшний доод хязгаар юм. Энэ сурах бичиг маань онол арга зүй болон практик хэрэглээний хувьд зэрэгцээ түвшинд бичигддэг онцлогтой. Энэ шаардлагыг бид тухайн үедээ хангахыг чадах хэрээрээ чармайсан. Ахмад үеийн бид казах, орос хэлний мэдлэгтэй бол залуучууд маань олон хэлний мэдлэгтэй болжээ. Тийм учраас олон улсын эрх зүйн жишиглэл, хэв хэлбэрүүд, түүний дотор процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлагуудын талаар бидэнд зөвлөж, олон сайхан санаа хэлж байсны үрээр онол, арга зүйн хувьд гологдохгүй бүтээл гаргаж чадсандаа би баяртай байна” гэв.

Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа дараа дараагийн бүтээлээ туурвихдаа цаг үедээ нийцсэн, аль ч улс оронд очсон судалгаа хийх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхийн төлөө хичээнэ гэдгээ илэрхийлээд, “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт бүтээлийг минь ийн үнэлсэнд туйлын их урамшиж, энэ урам зоригоороо улсынхаа төлөө зүтгэн ажиллах болно гэв. Ж.Бямбаа профессор “Нэг зүйлийг би онцолж хэлье. Залуу мэргэжилтнүүд аль болох хуулийг биелүүлэх, мэдэх, эрх зүйг ойлгох, мэдэх, мэдрүүлэх, сурталчлах түвшинд бэлтгэгдсэн, олон талын чадвар, мэдлэгтэй болоорой. Хуулийн онолоор цэнэглэгдээрэй, хэрэглээний түвшинд ямарваа гомдол гаргалгүйгээр ажиллаасай үргэлж бодож явдаг юм. Та бүхэндээ маш их баярлалаа” хэмээсэн.

Ийнхүү Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг гардуулах ёслол өндөрлөлөө.

Нэр хүндтэй энэхүү шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэ, академич, Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа, Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор Ц.Сарантуяа, Гавьяат багш, хууль зүйн ухааны доктор, профессор Д.Солонго, хууль зүйн ухааны доктор, профессор П.Амаржаргал, магистр М.Батчимэг, хууль зүйн ухааны доктор, профессор О.Мөнхсайхан, магистр Ц.Даваадулам, профессор Том Гинсбург нарын бүрэлдэхүүнтэй, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар ахлагчтай судалгааны баг болон философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж нар тус тус хүртэж байсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. ADITYA (197.211.52.79)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\
    2026 оны 01 сарын 15 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.52.79)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\
    2026 оны 01 сарын 15 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.52.79)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\
    2026 оны 01 сарын 15 | Хариулах
  • GEO COORDINATES RECOVERY HACKER (198.44.142.206)
    THE BEST AND LEGITIMATE HACKER IN THE WORLD // GEO COORDINATES RECOVERY HACKER Do you want to hire a hacker to solve your problems in various conditions? If you require the services of a genuine hacker and do not have any idea about how to hire a professional hacker online, you are at the right place. There are many cryptocurrency theft cases and schemes currently in circulation in the whole world so it’s important to be careful before investing with any platform. I lost almost all my savings in a fake investment website but I got rescued through the recovery hacker called GEO COORDINATES RECOVERY HACKER as they recovered my stolen funds completely without hassle or hidden fees. This expert retrieved my stolen funds remotely within a few hours as I got notification on my blockchain wallet my funds had been restored. This is the best help I ever got on the internet and I decided to give them a good review about their good job and how quick the are in helping and standing for individuals in tough situations. Kindly contact them if you are in trouble. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 01 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Дамдинням: Шатахууны үнэ нэмэгдэх асуудал тодорхойгүй хэвээр байна
    2 цаг 57 мин
  • Ч.Лодойсамбуу: Номын хавтасны тухайд мэдээгүй байсан. “Nepko” хэвлэлийн газрын гаргаж өгсөн шинэ постероор номоо хэвлэлтэд өгсөн
    3 цаг 29 мин
  • "Улаанбаатар-хөрөнгө оруулалт" арга хэмжээ эхэллээ
    3 цаг 47 мин
  • Монголын анхны Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
    4 цаг 24 мин
  • “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
    4 цаг 39 мин
  • Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
    4 цаг 43 мин
  • Электрон тамхийг зохицуулж өгөхийг хүүхдүүд өөрсдөө шаардаж байна
    5 цаг 20 мин
  • А.Ганбаатар: Төрийн өмчийн ашиглалт, хамгаалалт, бүтээмжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана
    8 цаг 7 мин
  • Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
    8 цаг 56 мин
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
    9 цаг 2 мин
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
    9 цаг 28 мин
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
    9 цаг 45 мин
  • ФОТО: УИХ-ын хаврын чуулган нээлээ
    10 цаг 44 мин
  • Oscar 2026: Оскарын шагналтнуудын бүрэн жагсаалт
    11 цаг 20 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 43 мин
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
    11 цаг 45 мин
  • ТАНИЛЦ: Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд
    11 цаг 55 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    11 цаг 59 мин
  • Улаанбаатарт 2 градус дулаан байна
    12 цаг 13 мин
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
    12 цаг 44 мин
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар бөхчүүд ЮУ гэв?
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Танилц: Нийслэлээс 2026 онд шинээр 52 км зам барих 13 байршил
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Сонирхолтой баримт: Алдартай бөхчүүд мэндэлдэг "гуравдугаар сарын 11"-ний өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК