Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батбаатар: COP17 хурлыг зохион байгуулснаар манай бэлчээр, усны хомсдол дэлхийн анхааралд өртөнө

2026-1-21
0
ЖИРГЭХ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатартай ярилцлаа.


-Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал COP17 манай улсад улсад болно. Энэ яг ямар учиртай хурал болох, бэлтгэл ажил ямар байна. Тулгамдаж буй бэрхшээл бий юу?

-Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (UNCCD) нь 1994 онд батлагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 197 улс нэгдээд байна. Конвенцын дээд удирдах байгууллага болох Талуудын бага хурал (COP) анхдугаар чуулганаа 1997 оны аравдугаар сард Италийн Ром хотноо зохион байгуулсан байдаг. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) энэ онд зохион байгуулах шийдвэр 2022 онд гарсан. Энэ наймдугаар сарын 17–28-нд болох тус хурал нь дэлхийн 197 орон, олон улсын байгууллага, шинжлэх ухааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг нэгтгэн цөлжилт, газар доройтол, ган гачиг зэрэг асуудлыг шийдвэрлэх стратеги, хамтын ажиллагааг хэлэлцэх томоохон арга хэмжээ болно. Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа 10,000 орчим төлөөлөгч оролцох олон улсын томоохон арга хэмжээ юм.

Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажил аль хэдийнэ эхэлж, дэд бүтэц, менежмент, олон улсын уялдаа холбоог хангахаар ажиллаж байна. Бодлогын болон зохион байгуулалтын суурь ажил хийгдэж, олон улсын хамтын ажиллагаа болон байгууллага хоорондын төлөвлөгөөнүүд боловсруулж байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тодорхой хэсгийг Талуудын 17 дугаар бага хурлын талбай болгосон. Барилга, дэд бүтцийн ажил хожимдож байна. Өнгөрсөн оны төсөвт мөнгө төлөвлөсөн ч барилгын тендер зарлагдаагүй, эхлээгүй тул үйл ажиллагаа энэ жил хүртэл хойшилж, бэлтгэл ажил бага зэрэг ухарсан.

Олон улсын хэмжээний хурлыг зохион байгуулахад их хэмжээний санхүү, дэд бүтэц, логистикийн зардал шаардлагатай байдаг.

Энэ  арга хэмжээг амжилттай зохион байгуулахын тулд дипломат байгууллагууд, гадаад төлөөлөгчид, олон улсын байгууллагуудтай уялдаа холбоо өндөр түвшинд байх шаардлагатай. Ийм зорилгоор зөвлөлдөх, хамтран бэлтгэх уулзалтууд явагдаж байгаа ч олон бэрхшээлтэй нүүр тулахаас эхлээд   бэлтгэл ажлын ачаалал асар их байна.

Ийм хэмжээний арга хэмжээ эдийн засаг, аялал жуулчлал, гадаад сурталчилгаанд ашиг тусаа өгнө гэж хүлээж байгаа ч хурлын зардал, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй, ойлгуулахаас  эхлээд  хүндрэл тулгарч болох юм.

Талуудын 17 дугаар бага хурал (COP17) газрын доройтол, цөлжилт, ган гачиг зэрэг дэлхийн түвшний асуудлыг хэлэлцэх тул Монгол Улсын үндэсний бодлого, газар ашиглалтын практиктай уялдуулах шаардлага бий.

-Аюулгүй байдал, зохион байгуулалтын хувьд олон улсын шаардлагыг бүрэн хангаж чадах уу?

-COP түвшний хуралд олон улсын гол шаардлагууд, заавал биелүүлэх стандартууд тавигддаг ба хурал болохоос өмнө хамгаалалтын албууд гэрээ байгуулдаг. 2026 оны тавдугаар сарын сүүлээр нэгдсэн томоохон сургалт болно. Талуудын 17 дугаар бага хуралд оролцогчдын аюулгүй байдлыг Аюулгүй байдлын дэд хороо хариуцна. Үндсэн хурал болох байр, барилга байгууламжийн “Цэнхэр бүс”-ийг НҮБ-ын Аюулгүй байдал хариуцсан алба, Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалтын газрын баг бүрэлдэхүүн хамгаална. “Ногоон бүс”-ийн хамгаалалтыг Төрийн тусгай хамгаалалтын газрын баг бүрэлдэхүүн ЦЕГ, Дотоодын цэргийн багтай хамтрах юм.

-COP17 Монгол Улсад эдийн засгийн хувьд ямар бодит боломж, үр өгөөж авчирна гэж та харж байна вэ?

-Монгол Улсад энэ хурлыг зохион байгуулснаар конвенцын үндсэн агуулгуудаас гадна манай бэлчээр, усны хомсдол, байгальд ээлтэй дэд бүтэц, зэрлэг амьтан ургамал, хөрс, уламжлалт мэдлэг-шинжлэх ухааны хосолмол байдал дэлхийн анхааралд өртөнө. Үүний зэрэгцээ олон улсын донор байгууллага, хөгжлийн банкныхан, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэх юм.

Өмнөх хурлуудын туршлагаас харахад ийм хэмжээний хурал гадны санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлдэг ач холбогдолтой юм билээ. Жишээ нь, 2022 онд Баруун Африкийн Кот-д’Ивуар улсын Абиджан хотод болсон COP15 хурлын дараа “Great Green Wall” буюу “Агуу ногоон хана” хөтөлбөрийг эрчимжүүлж, 11 улс дамнасан 8,000 км урт ногоон зурвас байгуулан, 350 мянга гаруй ажлын байр шинээр бий болгосон. Үүнээс хойш “Land Degradation Neutrality Fund” хөтөлбөрийн санхүүжилт 1.6 тэрбум ам.долларт хүрч, олон сая га талбайг нөхөн сэргээх бодит ажлууд үргэлжилж байна.

2024 онд Саудын Арабын Хаант Улс улс орнуудын ганд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, сайжруулах, түншлэлийг бэхжүүлэн дэмжих хүрээнд “Гангын түншлэл”-ийг санаачлан 12 тэрбум ам.долларын амлалтыг татаж чадсан. Энэ түншлэлд нэгдэн орсон талууд хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгээ тодорхойлж байна.

Монголын хувьд COP17-ыг амжилттай зохион байгуулснаар ийм түвшний олон улсын санхүүжилт татах бодит боломж нээгдэнэ. Хэрвээ бид хурлын үеэр уур амьсгалын болон газрын доройтлын эсрэг тодорхой санаачилга гаргаж, үр дүнтэй төслүүдээ танилцуулж чадвал хурлын дараа нөхөн сэргээлт, усны нөөцийн төсөл, санхүүжилтүүд татах бүрэн боломжтой гэж үзэж байна.

-Дэлхий дахинд Монгол Улсыг сурталчлах, олон улсын нэр хүндийг өсгөхөд COP17 ямар ач холбогдолтой вэ?

-Үнэндээ энэ бол зөвхөн нэр хүндийн асуудал биш юм. Бид үүнийг зөв өнцгөөс харж, зөв хандах учиртай. Нэг удаа арав гаруй хоног олон орны зочин, төлөөлөгч, жуулчин ирж, асуудал хэлэлцэх нь нэг хэрэг. Үүний цаана богино, урт хугацааны төслүүд хэрэгжүүлэх, гол чиглэл нь өөрсдийн амьдрах орчноо сайжруулах, илүү сайн сайхан болгох суурь, эхлэлээ батлуулах боломж нээгдэж байгаа юм. COP бол өмнө нь 16 удаа болсон, бүх ажил, зохион байгуулалт нь тогтсон тодорхой стандарттай чуулган. Харин энэ хурлыг эх орондоо зохион байгуулж буй боломжоо хэрхэн ашиглах вэ гэдэг биднээс шалтгаална.

- Монгол Улс COP17-оос ямар бодит үр дүн, урт хугацааны ашиг хүртэх ёстой гэж та үзэж байна вэ?

-Монгол Улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж, төлөвлөж байна. Хурлын үеэр урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацаанд хэрэгжих чанартай төслүүдийг эхлүүлэх зорилго тавьсан. Тухайлбал, өмнө нь энэхүү хурлыг зохион байгуулж байсан Энэтхэг улс 26 сая га газрыг нөхөн сэргээх төсөл эхлүүлж, 1.5 тэрбум ам.доллар, Котд’Ивуар улс Африк тивийг ногооруулах замаар цөлжилттэй тэмцэх бүсийн санаачилгыг “Африкийн Ногоон бүс” нэртэйгээр хэрэгжүүлж 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан байдаг. Харин 2024 онд Саудын Арабын хаант улс олон улсын хэмжээнд “Ганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх түншлэл”-ийг хэрэгжүүлэхээр санаачлан 12.15 тэрбум ам.долларын амлалтыг баталгаажуулжээ. Тиймээс Монгол Улс НҮБ-ын конвенцын талуудын бага хурлаар "Газар-Ус-Мод" сэдвийн хүрээнд тодорхой санаачилгуудыг танилцуулахаар ажиллаж байна. Ер нь COP17 бага хурлыг зохион байгуулснаар байгаль орчны болон тогтвортой хөгжлийн асуудлын ач холбогдлыг олон нийтэд таниулах боломж бүрдэхээс гадна манай улсын нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар эерэг нөлөө үзүүлнэ. Хурлыг хөгжиж байгаа улс оронд голдуу зохион байгуулдаг онцлогтой. Үүний гол шалтгаан нь тухайн оронд эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлэх явдал юм. Хуралд хамгийн багадаа 6-10 мянган хүн ирүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эдгээр бүх хүн өөрсдийн зардлаар ирдэг учраас зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбараас эхлээд орлого олох боломжтой гэж ойлгож болно. Хурлын дараа бид юутай үлдэх вэ гэдэг нь хамгийн чухал. Тиймээс газрын доройтлыг бууруулах, нөөцийн менежментийг сайжруулах чиглэлээр олон улс, бүс нутгийн түвшинд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах нь чухал юм. Мөн орон нутаг руу чиглэсэн аяллын маршрут, хөтөлбөрүүдийг бий болгох замаар дотоодын эдийн засаг, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжих  боломж ч  байна.

-Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжил, уур амьсгалын санхүүжилт татах тал дээр ямар боломж нээгдэх вэ?

-Бүх боломжит хувилбар, гарц шийдэл энэ үед нээгдэнэ. Тодорхой жишээ хэлье, Монгол Улсын Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал тавьсан Азербайджаны “Orientation events” компанийн тооцоолсноор үзэсгэлэнгийн талбайг түрээслэхэд цэнхэр бүсээс 4.2 сая ам.доллар буюу 15.1 тэрбум төгрөг олох боломжийг тооцсон. Мөн Ногоон бүсээс болон ивээн тэтгэгч нараас 13.6 сая ам.доллар буюу 64.1 тэрбум төгрөг. Энэ тооцоолол хамгийн бага, бас эрсдэл тооцсон хувилбар.

НҮБ-ын томоохон хурал зохион байгуулахад зочид буудал, тээвэр, арга хэмжээний зохион байгуулалт гээд дурдвал бүх салбарт дунджаар 7,000 түр ажлын байр бий болно гээд бод доо. Энэ бидэнд олдох том боломж юм.

-Ярилцлагаа яамны бодлого үйл ажиллагаатай холбоотой асуултаар үргэлжлүүлье гэж бодлоо. 2025 онд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын онцлох ололт, үр дүн нь юу байв?

-Байгаль орчны салбарын хувьд 2025 онд олон чухал ажлыг хэрэгжүүлж, багагүй ахиц, дэвшил авчирсан жил байлаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар авах арга хэмжээг эрчимжүүлэх  зорилгоор  2035 он хүртэл хэрэгжүүлэх Үндэсний зорилтоо шинэчлэн тодорхойлж, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Сингапур  Улсын Засгийн газар, Швейцарын холбооны Улсын Засгийн газартай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.

Мөн сүүлийн таван жилийн турш хүлээгдэж байсан УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж, Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг баталгаажуулах Засгийн газрын тогтоолыг батлууллаа. Энэхүү тогтоол гарснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 0.8 хувиар нэмэгдэж 32.5 сая га буюу 20.8 хувьд хүрсэн.

Экологийн ач холбогдол бүхий Эрээн нуур, Ганга нуур, Өгий нууруудын бохирдлыг бууруулж, нөхөн сэргээж, Шинэ Хархорум хотын усан хангамжийн эх үүсвэрийг шийдвэрлэж, “Нэг нуур, нэг сум” төслийг эхлүүллээ. 

Цаг уурын өндөр хурдны супер компьютерыг ашиглалтад оруулж, цаг агаарын урьдчилсан мэдээг 10 хоногийн өмнөөс гаргаж, орон зайн нарийвчлалыг нэмэгдүүлж, үерийн эрсдэлийг бодит цагт хянах боломж бүрдүүлсэн. Мөн агаарын чанарын хяналтын улсын сүлжээг өргөжүүлж, автомат харуул суурилууллаа.

Хүрээлэн буй орчны зөрчлийг мэдээлэх, хянах цахим платформыг нэвтрүүлсэн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 оны байдлаар 127.7 сая мод тарилаа.  Уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр олон улсын сайн туршлагыг нутагшуулах төслийг эхлүүллээ.

Байгаль орчны салбарынхныг энэ онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг  зохион байгуулах нөр их ажил хүлээж байна. Энэхүү хурлыг амжилттай зохион байгуулах, салбарын бодлогын томоохон өөрчлөлт, хууль эрх зүйн өөрчлөлт хийж, салбарын 14 хуулийг шинэчлэхээс эхлээд бодлогын хувьд ихээхэн ахиц  гаргах он болно гэж үзэж байна.

-Өнгөрсөн онд яамнаас хэрэгжүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдээс аль нь бодит үр дүн өгсөн гэж үзэж байна вэ. Нэрлээч гэвэл…?

-Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын хэлэлцээрийг баталж, тус улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Налайх дүүргийн гуравдугаар  хорооны нутагт 10 га талбайд гүний болон хөрсний нөхөн сэргээлтийг хийж, нүүрсний уурхайн бүтээн байгуулалтаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ухаалаг хүлэмж, мод үржүүлэг зэргийг багтаасан хөдөө аж ахуйн болон ойн аж ахуйн хосолсон байгууламж барих төслийг амжилттай эхлүүлсэн. Солонгосын уул уурхайн нөхөн сэргээлтийн туршлагыг нутагшуулах, төслийн явцад байгуулсан байгууламжуудыг ажиллуулах мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг үйл ажиллагааг 5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.

Манай яам Германы Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран “Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай” төслийг 2025-2028 оны хооронд хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан. Тус төсөл нь Монгол Улсад уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль хамгаалах нөхцөлийг сайжруулах, биологийн олон янз өвөрмөц байдлыг хадгалан хамгаалахад чухал ач холбогдолтой. Төслийн хүрээнд эвдэрч орхигдсон газарт нөхөн сэргээлт хийх, уул уурхайн олборлолтын явцад оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх, мэдээллийн сангийн процессийг сайжруулах, хууль эрх зүйн хэрэгжилтэд тулгарч буй асуудлуудад шинжилгээ хийж, хэрэгжүүлэх боломж гарцыг тодорхойлох зэрэг ажлууд хийгдэнэ.

-Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, хөрөнгө оруулалтын үр ашиг хэрхэн хэмжигдэж байна вэ?

-Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн талаар авах арга хэмжээг эрчимжүүлэх  зорилгоор  2035 он хүртэл хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН3.0)-ийн зорилтыг шинэчлэн тодорхойлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Шинэчилсэн зорилтын хүрээнд 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг эрчим хүч, барилга, аж үйлдвэр, тээвэр, хөдөө аж ахуй, хог хаягдал зэрэг салбаруудад 24.4 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй дүйцэхүйц хэмжээгээр бууруулна.

Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Мөн Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Швейцарын холбооны Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн.

Ийнхүү улс орнуудтай Засгийн хоорондын хэлэлцээрийг байгуулснаар карбон кредитын механизмыг хэрэгжүүлэн, ногоон хөрөнгө оруулалтыг татаж, Монгол Улсад үр өгөөжөө өгөх уул уурхай, газар тариалан, хөдөө аж ахуй, эрчим хүч гээд бүхий л салбар дахь ногоон шилжилтийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

-Ойн сан, усны нөөц, агаарын бохирдол, цөлжилтийн эсрэг чиглэлд 2025 онд бодит ахиц гарсан уу?

-"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 13891.0 га талбайд  доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах, хамгаалалтын ойн зурвас байгуулах, агро ойн аж ахуйг хөгжүүлэх, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.

 “Хэрлэн-Тооно”, “Орхон-Онги” төслүүд болон Говийн бүсийн ус хангамж, усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх ажлыг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулахад чиглэн тодорхой үе шаттай ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэр тэр дундаа говийн бүс нутагт эрчимтэй явагдаж байгаа цөлжилтийг бууруулахад техник технологийн шинэ шийдлийг эрэн хайх замаар инженерчлэлийн шийдлийг гаргаж, томоохон голууд дээр ус хуримтлуулах хиймэл нуур буюу олон жилийн урсцын тохируулга бүхий боомт байгуулах замаар гадаргын усыг ашиглана.

Ингэснээр тухайн бүс нутагт  хямд зардлаар эрчим хүчийг ашиглаж бэлчээрийн аж ахуй, газар тариалангийн бүс нутгийг хөгжүүлэх усан хангамжийн систем бий болоод зогсохгүй говийн бүсийн усны нөөцийг нэмэгдүүлж, зарим сум, суурингийн хүн ам, хөдөө аж ахуй, уул, уурхайн үйлдвэрлэлийн усны хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах бөгөөд алсын зайд ус зөөвөрлөн тухайн бүс нутгийн экосистемийг сэргээх, сэргээгдэх эрчим хүч буюу усан цахилгаан станц (УЦС) барьж ашиглах анхны мега төсөл хэрэгжиж эхлэх юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Ганга, Өгий нуурыг сэргээх, хамгаалах ажлыг дэлхийд жишиг болохуйцаар амжилттай хэрэгжүүлж байна.

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/651/А983 дугаар хамтарсан тушаалаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журам батлагдсан. Тус хамтарсан шийдвэрийн хүрээнд Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийг халааж буй 174 усан халаалтын зуухны шинэчлэлийг эхлүүлсэн бөгөөд 2025 онд 9 байршлын 18 зууханд технологийн шинэчлэл хийж, хийн технологи руу шилжүүлээд байна.

НЗДТГ-аас Чингэлтэй, Баянгол дүүргийн 5 хорооны 5,000 орчим өрхийн сууцыг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэхээр ажиллаж байгаа. 2025 онд дулаалгын ажил бүрэн дууссан, одоогийн байдлаар хийн зуух суурилуулах ажил явагдаж байна. Мөн Голомт банкны ААНОАТ-ын 1 хувийн санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн 300 айл өрхөд дулааны насос суурилуулсан.

Дээрх үйл ажиллагааны үр нөлөөгөөр Улаанбаатар хотын агаар бохирдуулах бодисын 2025 оны 10, 11, 12 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 5 мкг/м3-ээр буюу 9 хувиар, PM10 тоосонцор 9 мкг/м3-ээр буюу 8 хувиар, хүхэрлэг хий (SO2) нь 36 мкг/м3-ээр буюу 51 хувиар тус тус  бага, харин азотын давхар исэл (NO2) нь 1 мкг/м3-ээр буюу 2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Цаашид бид Азотын давхар ислийг бууруулахаар “MNS 5013 Бензин хөдөлгүүртэй автомашин – утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” болон “MNS 5014 Дизель хөдөлгүүртэй автомашин - Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” зэрэг стандартуудыг шинэчлэхээр ажиллаж байна.

 -Байгаль орчны үнэт зүйлд суурилсан ногоон улс төр Монголын нөхцөлд хэрхэн төлөвших ёстой гэж Та боддог вэ?

- Монголын нөхцөлд байгаль орчны үнэт зүйлд суурилсан ногоон улс төр нь гаднаас хуулбарласан загвар биш, харин нүүдлийн соёл, газар нутгийн онцлог, эдийн засгийн бодит байдалтай эвлэрсэн хэлбэрээр төлөвших ёстой гэж боддог. Газар нутаг бол соёл, амьдралын үндэс.   Нүүдэлчдийн амьдрал бол тэр чигээрээ ногоон соёл иргэшил юм. Хамгийн чухал нь “Байгаль бол хамгаалах обьект төдийхөн биш, хүн байгалтайгаа хамт амьдрах, хүн байгаль хоёр салшгүй, нэг цул ойлголт” гэдгийг  улс төрийн бодлогын хувьд авч үзэж,   олон нийтийн анхаарлын төвд  авчрах шаардлагатай.

Эх сурвалж: Өдрийн сонин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (66.181.190.56)
    XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд дээрэмчин Америк өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" (даяарчлал, хүний эрх, олон намын систем гэх мэт) гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" (гадаадын хөрөнгө орууулалт гэх мэт) гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
  • Dagmar Vilimovska (15.220.152.231)
    Программчилсан зээлийн карт аваарай Зээл авахын оронд аль хэдийн программчилсан хоосон АТМ карт авч, өдөрт дээд тал нь 1,000-5,000 ам.долларыг 30 хоногийн турш аваарай. Та өрсөлдөх чадвартай байж, ямар ч ул мөргүй, эрсдэлгүй энэхүү хоосон АТМ картын тусламжтайгаар санхүүгийн байдлаа өөрчлөх хэрэгтэй. Холбоо барих имэйл хаяг; (aileenbeacker@gmail.com)
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
  • Dagmar Vilimovska (15.220.152.231)
    Программчилсан зээлийн карт аваарай Зээл авахын оронд аль хэдийн программчилсан хоосон АТМ карт авч, өдөрт дээд тал нь 1,000-5,000 ам.долларыг 30 хоногийн турш аваарай. Та өрсөлдөх чадвартай байж, ямар ч ул мөргүй, эрсдэлгүй энэхүү хоосон АТМ картын тусламжтайгаар санхүүгийн байдлаа өөрчлөх хэрэгтэй. Холбоо барих имэйл хаяг; (aileenbeacker@gmail.com)
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
  • DR. ADITYA (129.205.124.228)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
  • DR. ADITYA (129.205.124.228)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    43 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    1 цаг 6 мин
  • Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
    1 цаг 20 мин
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
    1 цаг 47 мин
  • Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
    2 цаг 7 мин
  • Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    2 цаг 19 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
    2 цаг 25 мин
  • Өнөөдрийн аймаг, цэргийн харцага начин цолтны барилдаанд хэн түрүүлэх вэ?
    2 цаг 41 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 58 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
    4 цаг 14 мин
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    18 цаг 5 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    18 цаг 45 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    19 цаг 25 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    20 цаг 3 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    20 цаг 58 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    21 цаг 1 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    21 цаг 29 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    21 цаг 33 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    21 цаг 35 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    21 цаг 54 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК