
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевер нар Давост уулзлаа.
2026 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй бөгөөд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж байгааг талууд тэмдэглэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон зургаадугаар сард болох Монголын эдийн засгийн форумын талаар танилцуулж, Ерөнхий сайд Барт Де Веверийг Монгол Улсад айлчлахыг урилаа.
Ерөнхий сайд Барт Де Вевер урилгыг талархан хүлээн авч, дээрх хоёр уулзалтад оролцох төлөөлөгчдийг сайтар тунгаан байж шийдэхээ илэрхийлэв. Мөн Бельги улс Төв Ази болон Монгол Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх чин хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийллээ.


























































