
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум хатагин, дарьганга, халх, боржигон түмний нутаг. УИХ-ын дарга Н.Учрал, зүүн бүсээс сонгогдсон гишүүдийн хамт тус сумын 3-р багийн ахмад малчин Ч.Энхбат гуайн хаваржааг зорьж очлоо.
Өнтэй сайхан өвөлжиж буйгаа өрхийн тэргүүн хуучилж, сум орныхоо аж амьдрал, малчин зон олны ахуй нөхцөлийн талаар санаа бодлоо ярилцав. Сүхбаатар сум газар нутгаараа аймагтаа хоёрт ордог төдийгүй мал аж ахуй зонхилдог, хадлан тэжээлийн бүсэд багтдаг байна.

Гуч гаруй жил мал маллаж байгаа Н.Энхбат гуай, малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч өгөхийг захилаа. Малч ухаанаа үе дамжин өвлүүлж яваа тэрбээр хөдөө нутгийн жинхэнэ баялаг бүтээгчдээ бодлогоор дэмжих учиртайг онцгойлон уламжлав.






















































