
НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн харьяа орон нутгийн өмчит байгууллагуудад ажиллаж үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь ажиллаж тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхээр зорьж байгаа билээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр “Иргэдийн зүгээс 103 дугаарт өгсөн дуудлагад эмч ирэхгүй, хугацаа алдаж ирэх, эмч нар харилцааны доголдолтой загнадаг, уурладаг гэсэн гомдол их ирж байна. Тиймээс хүний нөөцийн асуудал байна уу, техник тоног төхөөрөмж дутагдалтай байна уу эсвэл удирдлагын менежментийн алдаа байна уу гэдгийг тодорхойлж хамтдаа гарц, шийдэл олъё. Үр дүнд нь иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 5-10 минутын дотор түргэн тусламжийн үйлчилгээ авдаг болно” хэмээн онцлов.

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд “Түргэн тусламжийн төвийн 103 дугаарт өдөрт дунджаар 1300-1500 дуудлага ирдэг бөгөөд 2025 онд 445.827 дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын тоо жилд 10%-иар нэмэгдэж байна” гэв.
Мөн тус төвд НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн, Б.Хуягбаатар, Б.Ууганбаяр болон Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, А.Амартүвшин, холбогдох албаны удирдлагууд ажиллаж байна.






















































