
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, Өндөр-Улаан, Тариат сумын иргэдтэй уулзан, төрийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үеэр сумдын иргэд, малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарах, Малчны тухай хуулийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх заалтыг шуурхай хэрэгжүүлэх болон Засгийн газар батлагдсан хуулиудад хүндэтгэлтэй хандаж заавал хэрэгжүүлдэг байх, арьс шир боловсруулах үйлдвэрийн явц, өрийн дарамт, хоршооны зээлийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар асуулт асууж, санал дэвшүүлж байв.

Мөн сумдын төрийн байгууллагын удирдлагуудын зүгээс төрийн худалдан авалтын хуульд өөрчлөлт хийж орон нутагт харьцуулалтын аргаар худалдан авалт хийх эрхийг олгох, орон нутгийн ААН, иргэд бүтээгдэхүүн нийлүүлэхийг дэмжих шаардлагатай талаар хөндөж байлаа.






















































