
“Нээлттэй, цэгцтэй – Ардчилсан Нам” үндэсний аяны хүрээнд Намын гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээг Ардчилсан Намаас цувралаар зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "MonDe” клубийн гишүүдтэй золголт хийж, “Ардчиллын гэрэгэ”-г гардуулав.
Уулзалтын үеэр Намын дарга “Аливаа өөрчлөлт гаднаас бус, дотроосоо эхэлдэг. Би намын дүрмийн өөрчлөлтийг боломж гэж харж байгаа. Тиймээс эхэлж буй энэхүү өөрчлөлт нь зөвхөн нэг удаагийн ялалт биш, дараалсан ялалтаар баталгаажих ёстой. Нам тогтвортой бодлого хэрэгжүүлж, иргэдийн итгэлийг шат дараатайгаар хүлээж, сонгуулиудад дараалан ялж байж бодит шинэчлэл бүрэн хэрэгжинэ” хэмээв.




















































