
Одоогоор гарсан үр дүн нь өнгөрсөн үеэсээ салахыг хүсч буй Непалчуудад найдвар төрүүлж байна. Балбын улс төрд хэдэн арван жилийн турш ноёрхож байсан эмзэг эвслийг Балены нэрээр тэргүүлсэн засгийн газар дуусгавар болгоно.
Непалд өнгөрсөн долоо хоногт болсон парламентын сонгуулийн саналыг хэсэгчлэн тоолсноор реппер, Катманду хотын дарга асан Балендра Шахын нам олонхын суудал авах нь нэгэнт тодорхой болж байгаа бололтой.
Растрия Сватантра намын ялалт нь хэдэн арван жилийн хугацаанд анх удаа нэг нам олонх болсон тохиолдол бөгөөд хоёр тогтолцоотой Непал улсад аль нэг нам бүрэн ялах маш хэцүү байдаг.
35 настай Шах залуучуудын удирдсан авлигын эсрэг жагсаалын улмаас албан тушаалаасаа огцорсон дөрвөн удаагийн ерөнхий сайд асан КП Шарма Олитой нэг тойрогт өрсөлдөн яллаа. Ингэснээр тэр дараагийн Ерөнхий сайд болох замаа нээсэн гэж хэож болно.
Шахын дэмжигчид гудамжинд баяр хөөрөөр түүнийг угтаж, сонгуулийн бэлгэдэл болсон хонхыг нь цохиж байна. Гуравдугаар сарын 5-нд болсон санал хураалт нь залуучуудын элитүүдийн засаглал, хамаатан садан, авлига, тэгш бус байдлын талаарх уур хилэн, урам хугаралтаас болж Олигийн засгийн газрыг түлхэн унагасан үхлийн аюултай эсэргүүцлийн жагсаал өрнүүлснээс зургаан сарын дараа болж байна. Сонгуулийн бүрэн дүн ирэх долоо хоногт гарах юм.
Л.Баяр






















































