
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн хуралдаанаар дараах 3 асуудлыг хэлэлцлээ.
Татварын багц хуулийн шинэчлэл
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд улс орон даяар 2025 онд 13 мянган иргэн, аж ахуйн нэгжийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, 176 мянган санал ирүүлсэн байна. Ирүүлсэн саналын дийлэнх олонх нь татварын шударга тогтолцоог бүрдүүлэх асуудлаар санал ирүүлсэн гэв. Татварын хөнгөлөлтөд бага орлоготой иргэн, өрх, жижиг, дунд үйлдвэрлэл, компаниудын татварыг бууруулахаар хуулийн төсөлд тусгасан гэдгийг хууль санаачлагчид онцоллоо.

Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга
-Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг хэлэлцлээ.
Хянан шалгах түр хороо 6 хянан шалгагч, 12 шинжээч ажиллуулж, 27 байгууллагаас баримт материал гаргуулж, 17 байгууллагад газар дээрх хяналт шалгалтыг гүйцэтгэж, 92.462 хуудас бүхий нотлох баримтыг цуглуулсан байна. Эдгээр баримтад дүн шинжилгээ хийн 13 удаагийн Түр хорооны хуралдаан, 3 удаагийн нотлох баримт шинжлэн судлах нээлттэй сонсгол хийсний үндсэнд Түр хорооны санал, дүгнэлтийг боловсруулж УИХ-д танилцуулсан юм.



















































