Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

REMAX-ийн агент урьдчилж хэлээгүй зуучлалын мөнгө нэхэж, өгөхгүй гэхэд гар хүрсэн

2026-3-20
0
ЖИРГЭХ

Байр худалдаж авах явцад иргэд зуучлагчтай холбоотой асуудалд орох тохиолдол цөөнгүй гарсаар байна. Тухайлбал, иргэн С.Энх-Амар зарын дагуу байр сонирхож, авахаар шийдсэн ч гэрээ хийх үед зуучлагч нь урьдчилж хэлээгүй төлбөр нэхэж, улмаар маргаан үүсжээ. Тэрбээр бидэнтэй холбогдож, болсон явдлынхаа талаар хуваалцлаа. 


-Та хэзээ байрны зар харсан юм бэ? 

-Одоогоос хоёр долоо хоногийн өмнө unegui.mn сайтаас байрны зар харсан. Хайж байсан байршилд байр гарч ирээд холбогдсон юм. Зар дээр REMAX-ийн агент Лхамжав гэдэг хүний нэр байсан. Утасны дугаар руу нь холбогдоод, очиж байраа үзсэн. Байр ч таалагдаад гэрээ хийхээ ярилцсан. Энэ Лхамжав гэдэг хүн үндсэн байрны эзэнтэй нь уулзуулахгүй долоо хоног орчим болсон. Эзэнтэй нь уулзуулахгүй бол өөр байр хайлаа, энэ байрыг болилоо гэж байж арай гэж эзэнтэй нь уулзуулсан. 

-Хэзээ таны ажил дээр ирсэн юм бэ? Ирэхдээ холбоо барьсан уу? 

-Байрны гэрээ, нотариат гэж явахдаа би энд ажилладаг гээд ажлын газраа хэлж байсан. Гэтэл одоогоос хэдхэн хоногийн өмнө ажил дээр мөнгө нэхээд хүрээд ирсэн. Хоёр сая төгрөг нэхсэн. Үүнээс өмнө манай эхнэр, энэ хүнтэй хамт явж нотариат орсон. Орсон ч гэж, манай эхнэрийг нотариат ороход хүрээд ирсэн юм билээ.

Тэр өдөр "эгчийнхээ данс руу хоёр сая төгрөг хийчих" гэж хэлсэн гэсэн. Яагаад гээд асуутал "би ийм гоё байрны гэрээ хийж өгч байхад хоёр сая төгрөг өгч чадахгүй ямар арчаагүй юм" гээд л эхэлсэн. Нотариатын гадаа их юм болсон л доо. Байрны эзэнд нь энэ гэрээг хийхгүй шүү, одоо цуцал гэж хүртэл хэлсэн юм билээ. Биднийг гуйлгачин гэж орилоод л, нөхөртэй чинь уулзъя гээд тэгээд миний ажил дээр ирсэн. Манай ажил дээр ирээд л урдаас хашигчиж эхэлсэн.

-Нэхсэн мөнгийг нь өгөхгүй гэсний төлөө гар хүрсэн хэрэг үү? 

-Тийм ээ. Хоёр сая төгрөг өгөхгүй гэтэл намайг хоёр алгадаж, шанаадсан. Би тэр хүний биед гар ч хүрээгүй. "Цагдаа дуудсан та наанаа байж бай" гэтэл юу юугүй л яваад өгсөн. 

-Байрны зар дээр жуучлалын тэдэн төгрөг гэсэн мэдээлэл байсан уу? Эсвэл тус байрыг худалдаж авъя, гэрээ хийе гээд явах тэр хугацаанд нэхээд байгаа хоёр сая төгрөгийн талаар ярьж байсан уу?

-Зар дээр жуучлалын талаар ямар ч мэдээлэл байгаагүй. Харин хамт нотариот гээд явахад миний дүү эгчийгээ бодох уу гэж хэлж байсан. Бодох уу гэдэг нь юу гэсэн үг вэ, та тойруулалгүй шулуухан л ярь гэхэд эгчдээ ганц, хоёр сая төгрөг өгчихнө биздээ гэсэн. Мөнгө төгрөг бол мэдэхгүй гээд л өнгөрөөсөн. Гэтэл мөнгө өгнө гэсэн гээд бодчихсон юм уу, мэдэхгүй. Өөрөө өөртэйгөө яриад л, мөнгө авна гээд бодчихсон байх. Байрны бүх зүйл болсны дараа гэрээ цуцална гээд л хоёр сая төгрөг нэхэж эхэлсэн. 

-Агентынх нь талаар REMAX-тай холбогдсон уу? 

-Холбогдсон. Энэ хүндээ арга хэмжээ авч өг, надад гомдолтой байна гэдгээ хэлсэн. Монголчууд байр авахдаа бэлэгшээж авдаг шүү дээ. Гэтэл олон жил хөдөрлөж, одоо л нэг байртай боллоо гэтэл нэг хүнд хараалгаж, зодуулсан. Бүхэл бүтэл том компани төлөөлж байгаа хүн ийм байна гэхээр гайхаж л байлаа. REMAX-ынхан бүгд ингэж ажилладаг юм уу. Бид шалгаж байна хариу өгнөө л гэсэн. Одоогоор ямар ч хариу байхгүй байна. Залгасан ч утаа авахгүй байгаа. 

-Цагдаагийн байгууллагад хандсан уу? 

-Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Гэмтлийн зэрэг гараагүй учраас торгуулаад л өнгөрөх байх гэсэн. Гэхдээ надад тэр нь хамаагүй. Би маш гомдолтой байна. 

-Сүүлд ирснээс хойш дахин холбоо барьж, мөнгө нэхсэн үү? 

-Эхнэрийн дугаар руу залгасан байна лээ. Дуудлагыг нь аваагүй. Дахиад юу гэж орилох бол гэхээс айж байна. Шинэ байр авчихлаа, байрны тоотыг хүртэл мэдэх учраас дахин яаж дарамтлахыг мэдэхгүй байна. Хүмүүс байр авахын тулд маш их хөдөлмөрлөж байгаа. Бэлэн мөнгөөр байр авдаг хүмүүс цөөхөн шүү дээ. Ихэнх нь зээлээр авч байгаа. Тийм байж дахин агент гэх хүнд хэдэн сая төгрөг өгнө гэдэг хүнд шүү дээ. Олон залуус яг ийм зүйлтэй тулгарч байгаа байх гэж бодож байна. Чимээгүй мөнгө өгөөд салдаг хүмүүс ч бий байх. 

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
REMAX-ийн агент урьдчилж хэлээгүй зуучлалын мөнгө нэхэж, өгөхгүй гэхэд гар хүрсэн
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
О.Тулга: Японы дээд лигт орж, ур чадвараа сайжруулахыг хүсэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тбилисийн Их дуулга: Өнөөдөр барилдах Монголын зургаан жүдоч
    1 цаг 3 мин
  • REMAX-ийн агент урьдчилж хэлээгүй зуучлалын мөнгө нэхэж, өгөхгүй гэхэд гар хүрсэн
    1 цаг 24 мин
  • BTS-ийн эргэн ирэлтэд зориулж Өмнөд Солонгост метроны буудлуудыг хааж, галт зэвсэг зарахыг түр хязгаарлана
    1 цаг 36 мин
  • Болжмор болжмор хөөрхөндөө
    1 цаг 36 мин
  • IATA буюу Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны хурлаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэнг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ
    1 цаг 39 мин
  • Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
    1 цаг 51 мин
  • Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох 28 үйл явдал
    2 цаг 22 мин
  • The MongolZ баг 2026 оны PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд жинхэнэ сенсаац тарьж, гол анхаарал татсан баг болж чадлаа
    2 цаг 23 мин
  • Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд
    2 цаг 30 мин
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
    3 цаг 24 мин
  • 2025 онд 107 тусгай дугаарын утсанд нийт 8296 иргэн хандсанаас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 140 дуудлага бүртгэгджээ
    17 цаг 34 мин
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
    17 цаг 55 мин
  • Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав
    18 цаг 5 мин
  • “Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
    18 цаг 9 мин
  • Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
    19 цаг 7 мин
  • Apple компанийн Хятад дахь борлуулалт 23 хувиар өслөө
    19 цаг 27 мин
  • Иранд өрнөж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    20 цаг 16 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    20 цаг 27 мин
  • АНУ-ын Иранд хийж буй дайны санхүүжилт даруй 200 тэрбум ам.доллараар нэмэгдлээ
    21 цаг 2 мин
  • АНУ-ын тагнуулын албаны дарга "Ираны дэглэм бүрэн бүтэн боловч ихээхэн доройтсон" гэв
    21 цаг 12 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
24 баримт
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК