Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюунхорол гишүүн гэнэт францаар ярьжээ

2011-11-02
0
ЖИРГЭХ

ОюунхоролЦагдаа, шүүх, прокурор зэрэг хүчний байгууллагуудын төсвийг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн  Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр гишүүн Д.Оюунхорол “од” болов. Уг хурал дээр хамгийн  олон удаа үг хэлсэн, санал оруулсан, үл дэмжигдсэн нь тэр бөгөөд өөрийн сонгогдсон Завхан аймгийн хүчний байгууллагуудад  хөрөнгө хуваарилуулахаар удаа дараа махран оролдлоо. Ингэснээрээ тэрбээр уг хуралдааны гол баатар аргагүй мөн байсан боловч гишүүн Ц.Нямдорж, Ч.Сайханбилэг, Р.Гончигдорж нарын бодит үндэслэлтэй тайлбарууд Д.Оюунхоролын саналын нэг ёсны эсэргүүцэл болж, баталсан төсвөөс гадуур Завхан руу хэдэн зуун саяар нь хөрөнгө урсгах гэсэн өдий төдий саналыг нь унагаж орхижээ. Тухайлбал тус аймгийн ШШБЕГ-ын контор барихад нэмж хөрөнгө хуваарилуулах гэхэд нь гишүүн Ц.Нямдорж “Дэлхийн банкны хөрөнгөөр тэртэй тэргүй ажил хийгдэж байгаа”, мөн ШШБЕГ-ын ажилчдын орон сууц барихад мөнгө тусгуулах гэтэл нь гишүүн Ч.Сайханбилэг “Ингэж найрлаад байвал энэ улс шартаж үхнэ шүү” гэхчлэн “унтраасаар” эцсийн дүндээ Д.Оюунхоролын ихэнх санал дэмжигдсэнгүй унав. Харин түүний саналуудыг дэмжих эсэх дээр санал хураах болгонд ганцаараа ч хамаагүй гараа өргөсөн ганц хүн нь УИХ-ын хамгийн чимээгүй гишүүний нэг Б.Чойжилсүрэн байсан нь “хөөрхөн” харагдаж байлаа.

Бас нэг “хөөрхөн” зүйл энэ хурал дээр харагдсан нь Д.Оюунхорол гишүүн “францаар ярьсан” явдал байв. Кобан гэдэг гадаад нэрээрээ манайхны дунд яригдах болсоор хэдийнэ хэвшсэн цагдаагийн эргүүлийн бичил байр олноор байгуулах, хөрөнгө гаргах талаар энэ хуралдаан дээр хэд хэдэн удаа яригдсан юм. 1874 оноос Токиод анх гарч ирсэн цагдаагийн эргүүлийн шовгорын тэр үеийн нэр явсаар 100-гаад жилийн хойно манай цагдаагийнхан генерал Б.Пүрэвийн үед Японы мэргэжил нэгтнүүдээсээ  туршлага судлахад монгол хэлэнд орж ирсэнийг одоо яг зөв хэлэх нь ховорхон үзэгддэг. Хамгийн сүүлд гэхэд л сайд Ц.Нямдорж хүүхдүүдийнхээ бариулж буй өргөөг цагдаагийн шовгортой адилтган ярихдаа “кабон” гэж, сурсанаараа туусан, түүнийг нь ч мөн хэвлэлүүд сурсанаараа дагаж бичсэн билээ. Кабон гэж нэгэн зүйл компьютерийн тоглоом дэлхийд тархсан нь бий, харин байшингийн том гэдгийг нуухын тулд жижгээр нь жишсэн ч бай ингэж хэлэх нь гоомой юм.  Харин өгүүлэгдэн буй байнгын хорооны хуралдаан дээр Д.Оюунхорол гишүүн шулуухан “купон” гэж авав. Яг купон гэх юм бол энэ нь үнэндээ франц үг болж хувирна (coupon гэж бичдэг). Манайхан ч хөнгөлөлтийн купон гэхчлэн хэрэглэдэг болсон энэ үгийг яг энэ утгаар нь орос, англи зэрэг зарим түгээмэл хэлтнүүд зээлдэн авсныг бид мэднэ. Д.Оюунхоролыг франц хэл мэддэггүй, түүнээсээ болж ямар үгийг юу гэж хэлэхээ ялгаж салгасангүй  хэмээн баалж байгаа ч юм биш. Гэхдээ монгол залуусыг хэл уснаас авахуулаад үй түймэн зүйлд сургадаг нэгэн зүйл бизнесийг 20 шахам жил эрхэлж байгаа хүн, монголжсон хэлбэрээр нь ч, японоор нь ч зөв хэлэхэд туйлын амархан энэ үгийг “францчилсан” нь “хөөрхөн” харагдсан учраас дуугүй өнгөрч чадсангүй. Б.Бат-Эрдэнэ гишүүн ч мөнөөхөн хурал дээр уг үгийг өөрийн хувилбараар хэлсэн нь сайн сонсогдсонгүй, арай “кабин” гээгүй байгаа. Одоо энэ үгийг хэрхэн дуудахын тухайд ялангуяа манай хууль тогтоогчдын дэвшүүлж болох хувилбар тун цөөхөн үлдээд байна. Алдахад ч хязгаар бий учраас. Үлдсэн байж болох хувилбараас хамгийн “хөөрхөн” нь “кабан” л байх. Ой тайгад амьдардаг нэгэн зүйл зэрлэг амьтныг оросууд ингэж хэлдэгийг “манай хэд” эрхбиш мэдэх байгаа даа даанч.

Б.Бат-Амгалан

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    6 цаг 15 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    7 цаг 14 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    7 цаг 16 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    7 цаг 20 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    7 цаг 26 мин
  • Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
    Өчигдөр 15 цаг 19 мин
  • Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • "Галзуу баян Азиуд" киноны дараагийн анги олон ангит хэлбэрээр олны хүртээл болно
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
    Өчигдөр 12 цаг 22 мин
  • Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
    Өчигдөр 10 цаг 11 мин
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК