
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж байна. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Би нэг л зүйлийг ярьж байгаа. Зарчимтай байх ёстой. Эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед Н.Учрал эрх баригч намын даргын хувьд хэн нэгний ард нуугдахгүйгээр ард түмний өмнө хариуцлагаа хүлээсэн шиг хүлээгээд явах ёстой. Гал байна уу, ус байна уу ямар ч асуудал руу Намын даргын хувьд яваад орох ёстой" гэв.



















































