
Ерөнхий сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Салбаруудын нөхцөл байдлыг харгалзан үзээд зарим улираах шаардлагатай сайдууд байна. Сайд нарын гүйцэтгэлийг харж байна. Олон улстай харилцаа тогтоосон байдлыг харж байна. Бүхнийг шинээр эхлэх гэхээр бидэнд тийм цаг хугацаа байхгүй. Бүтэц бүрэлдэхүүн өөрчлөлт оруулж хоёр яамыг нийлүүлэх гэхээр тодотгол дагаж орох болно. Зургаадугаар сард орлого тасарчихбал ахиад тодотгол хийх болно. Сар болгон тодотгол хийх нөхцөл үүссэх гээд байна.
Одоо Үндсэн хуулиараа шинэ Ерөнхий сайд томилогдсноор өмнө Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох хуультай учраас үүрэг гүйцэтгэж тавьж болохгүй. Засгийн газар бүрэлдээгүй байна. Бүх сайд нарыг өөрчлөөд явах боломжгүй. Иймээс хуулийн хугацаанд багтаж кабинетаа бүрдүүлэх шаардлагатай. Өнөөдөртөө багтаад намын бүлгээ хуралдуулах зорилготой байна. Одоогийн байдлаар Хүн намд урилга өгсөн" гэв.



















































