Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батцэцэгийн эсрэг дайралт юу хэлээд байна вэ?

2026-4-01
0
ЖИРГЭХ

Сүүлийн өдрүүдэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн эсрэг хэвлэл, цахим орчинд захиалгат шинжтэй дайралт эрс олширч байна. Өнгөц харахад нэг хүнийг харлуулах гэсэн энгийн улс төрийн довтолгоо мэт. Гэвч үнэндээ ийм дайралт хэзээ, яагаад огцом эрчимждэг вэ гэдгийг анзаарах хэрэгтэй.

Нэг улстөрч улс төрөөс гарч, нөлөөгүй, эргэж ирэх боломжгүй болсон бол түүний эсрэг хэн ч ийм их мөнгө, цаг, хүч, сүлжээ зарцуулахгүй. Харин эсрэгээрээ, дахин томилогдох бодит магадлалтай, суудлаа хадгалах чадамжтай, эсвэл илүү том нөлөө үзүүлж чадах хүн дээр л ийм төвлөрсөн дайралт өрнөдөг. Өөрөөр хэлбэл Батцэцэг сайдын эсрэг энэ хэмжээний зохион байгуулалттай мэдээллийн довтолгоо явж байгаа нь түүнийг шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орох бүрэн боломжтой гэж олон хүн үзэж буйн нэг илрэл мөн.

Эндээс хоёр дахь дүгнэлт гарна. Манай төрийн зарим яам албан тушаалын төлөөх ширүүн тэмцлийн талбар болдог. Яагаад гэвэл тэнд төсөв байна, томилгоо байна, дотоод эрх ашиг байна. Харин Гадаад харилцааны яам бол өөр шинжтэй. Энэ яаманд мөнгө тараах, популизм хийх, дотоодын хэрүүлээр оноо авах боломж харьцангуй бага. Гэсэн атлаа нэр хүнд, олон улсын индэр, төрийн нүүр царай, стратегийн нөлөө ихтэй. Тиймээс энэ яаманд очихыг хүсэгчид үргэлж олон байдаг. Ялангуяа яам нь хэвийн, эмх цэгцтэй, олон улсын тавцанд ажил нь жигдэрсэн, гаднын түншүүдийн итгэл тогтсон үед бүр ч их болдог. Өөрөөр хэлбэл өнөөдөр Гадаад харилцааны яам руу тэмүүлэх хүмүүс олон байна гэдэг нь тэр яам муу ажиллаж байгаагийн шинж биш, харин ч сайн явж байгаагийн нотолгоо.

Гэхдээ энд бид нэг энгийн атлаа хамгийн чухал үнэнийг мартаж болохгүй. Дэлхий ертөнц тайван биш байна. Олон улсын харилцааны орчин урьд өмнөхөөсөө хавьгүй эмзэг, савалгаатай, эрсдэлтэй болсон. Их гүрнүүдийн өрсөлдөөн хурцадлаа. Дайн, хориг, худалдааны хязгаарлалт, тээвэр ложистикийн тасалдал, эрчим хүчний хомсдол, валют, санхүүгийн дарамт зэрэг нь зөвхөн их гүрнүүдийн асуудал биш болсон. Ийм үед улсын гадаад бодлого гэдэг туршилтын лаборатори биш. “Хэнийг нэг удаа үзье”, “өөр хүн очоод яахыг харъя” гэдэг тоглоом бүр ч биш. Ялангуяа хоёр их хөршийн дунд оршдог, далайд гарцгүй, эдийн засаг нь гадаад орчноос ихээхэн хамааралтай Монгол Улсын хувьд гадаад бодлогын залгамж чанар, итгэлцэл, урт хугацаанд босгосон харилцааны капитал гэдэг туйлын үнэт хөрөнгө юм.

Энэ утгаар нь авч үзвэл Батцэцэг сайдын сүүлийн таван жилд босгосон хамгийн том зүйл бол зөвхөн айлчлалын тоо, гарын үсэг зурсан баримт бичгийн тоо биш. Тэр бол гадаад харилцааны капитал.

Гадаад харилцааны капитал гэж юу вэ? Энэ нь нэг талаас хувь хүний түвшинд бий болгосон итгэлцэл. Нөгөө талаас улсын нэрийн өмнөөс тогтоосон найдвартай харилцаа. Утас авахад цаана нь шууд хариу өгдөг болсон сувгууд. Хэцүү үед “Монголын талаас энэ хүн ярьж байгаа бол үндэслэлтэй” гэж хүлээж авдаг нэр хүнд. Асуудал гарахад түүнийг түргэн шийдвэрлэх боломж олгодог албан бус ойлголцол. Олон улсын тавцанд байнга харагдаж, байнга оролцож, байнга сануулж байж л босдог итгэл. Ийм капитал нэг өдөрт бий болдоггүй. Улс төрийн реклам, сошиал кампанит ажил, дотоодын уриагаар бүр ч бий болдоггүй. Түүнийг удаан хугацааны тэвчээр, алдаа гаргахгүй ажилласан сахилга, хэлэлцээний ур чадвар, хамгийн гол нь олон талаас итгэл алдралгүй авч явсан туршлагаар л босгодог.

Монгол шиг орны хувьд энэ капитал бүр илүү үнэ цэнэтэй. Манай улс зөөлөн хүч, тэнцвэртэй бодлого, гуравдагч хөршийн сүлжээ, олон улсын нэр хүндээрээ л геополитикийн дарамтаа тэнцвэржүүлдэг. Бидэнд хэн нэгнийг сүрдүүлэх хэмжээний хүчирхэг цэрэг арми байхгүй. Бидэнд зах зээлээрээ дарамталдаг эдийн засгийн аварга хэмжээ алга. Тэгвэл бид юугаараа явдаг вэ? Бид итгэлцлээрээ явдаг. Нэр хүндээрээ явдаг. Үгээ даадаг дүр төрхөөрөө явдаг. Эцэст нь хүмүүсийн хооронд босгосон найдвартай харилцаагаар явдаг. Тэр бол  гадаад харилцааны капитал.

Сүүлийн таван жилд Монголын гадаад бодлого олон сорилт дундуур явсан. Цар тахал, дайн, бүс нутгийн хурцадмал байдал, эдийн засгийн савалгаа, тээврийн тасалдал, улс гүрнүүдийн өрсөлдөөний хүнд орчин дунд Монгол Улс гадаад бодлогоо тогтвортой авч гарч чадсан. Улс орон бүр дотогшоо хумигдаж, эрсдэлээс айж, болгоомжилж байсан тэр цаг үед Монгол Улс харин ч олон талт харилцаагаа өргөжүүлж, гуравдагч хөршүүдтэйгээ холбоогоо бэхжүүлж, хөршүүдтэйгээ харилцааны сувгаа таслалгүй, бүс нутгийн болон дэлхийн индэр дээр идэвхтэй хэвээр үлдсэн. Энэ бол өөрөө автоматаар болсон зүйл биш. Үүний цаана сайтар босгосон итгэлцэл, олон улсын түвшний тасралтгүй ажил, хувь хүний түвшинд бий болгосон хандлага, хүлээн зөвшөөрөлт байсан.

 

Тиймээс өнөөдөр асуудал нь “Батцэцэг гэж хувь хүн сайд болох уу, үгүй юу” гэсэн хэмжээнд биш. Асуудал нь Монгол Улс босгосон гадаад харилцааны капиталаа хадгалах уу, үгүй юу гэдэг дээр очиж байна. Төрийн залгамж чанар гэж ярьдаг нь ердөө тамга шилжүүлэхийг хэлдэггүй. Хамгийн чухал нь итгэл шилжүүлэхийг хэлдэг. Харин зарим итгэл шилждэггүй. Түүнийг тухайн хүн өөрөө удаан хугацаанд бүрдүүлж байж л босгодог. Ийм капиталтай сайдтай байна гэдэг бол зүгээр нэг намын квот, эвслийн тохиролцоо, улс төрийн тэнцвэрийн асуудал биш, улс орны аюулгүй байдал, эдийн засгийн эрх ашиг, олон улсын байр суурийн асуудал мөн.

Ийм үед хэвлэлээр мөнгө цацан харлуулах ажиллагаа явуулж байгаа хүмүүс үнэндээ юунаас айж байна вэ? Нэг хүний нэр хүндээс үү? Үгүй. Тэд тогтсон харилцаа, баттай суваг, бэхжсэн итгэлцэл, олон улсад танигдсан институцийн ой санамжаас эмээж байна. Өөрөөр хэлбэл гадна талд хүлээн зөвшөөрөгдсөн, дотоод талд тогтвортой, үр дүн нь харагддаг гадаад бодлогын шугам үргэлжлэх вий гэдгээс айж байна. Учир нь ийм шугам үргэлжилбэл хоосон амбиц, гэнэт тодорсон дүр эсгэлт, танил талын улс төрд зай багасна.

Гадаад бодлого бол тайзан дээр шинэ дүр гаргаж олны анхаарал татах салбар биш. Энэ бол дуу чимээ багатай ч үр нөлөө асар том талбар. Энд нэг алдаа олон жилээр төлөгдөнө. Нэг буруу үг, нэг эвгүй дохио, нэг туршлагагүй алхам хөрөнгө оруулалт, экспорт, түншлэл, виз, зээл, төсөл, аюулгүй байдлын хамтын ажиллагаа гээд олон зүйлийг гацааж чадна. Харин эсрэгээрээ нэгэнт босгосон нэр хүнд, итгэлцэл, харилцааны капитал олон хаалгыг чимээгүйхэн нээж өгдөг. Яг ийм учраас өнөөдөр Монголд гадаад бодлогын салбарт туршлага, танигдсан байдал, тогтвортой байдлыг үнэлэх ёстой.

Батцэцэг сайдын тухайд түүнийг шүүмжлэх хүн мэдээж байгаа. Аль ч улсад гадаад бодлогын сайд хүн шүүмжлэлээс ангид байдаггүй. Гэвч бодит үнэлгээ нь захиалгат мэдээллийн давалгаагаар биш, улсын эрх ашгийн хэмжүүрээр хийгдэх ёстой. Хэрвээ Монголын гадаад харилцаа өнөөдөр эмх цэгцтэй, гол түншүүдтэйгээ шугам холбоо нь ажиллаж, олон улсын тавцанд байр сууриа алдалгүй, хөршүүд болон гуравдагч хөршүүдийн хооронд тэнцвэрээ хадгалж, цаашдын олон асуудлаа ярих хөрсөө хадгалж байгаа бол энэ нь хамгаалах ёстой үнэт зүйл мөн.

Эцэст нь хэлэхэд, зарим хүн албан тушаалыг суудал гэж хардаг. Харин төрийн зарим алба суудал биш, хуримтлагдсан капитал байдаг. Гадаад харилцааны яам, түүний сайдын алба бол яг тийм. Тэнд томилогдох хүн зөвхөн өнөөдрийн сонины гарчигт таалагдах ёсгүй.

Маргааш утсаа авах хүнтэй, нөгөөдөр хэлэлцээ хийх итгэлтэй, ирэх жилүүдэд Монголын эрх ашгийг хамгаалах капиталтай байх ёстой. Ийм капитал босгоход амаргүй. Харин устгахад хялбар.

Тийм учраас Батцэцэг сайдын эсрэг өнөөдрийн дайралтуудыг зөвхөн хар пиарын ээлжит давалгаа гэж харах нь дулимаг. Энэ бол Монголын гадаад бодлогын залгамж чанар, итгэлцлийн үнэ цэнэ, төрийн хуримтлуулсан капиталыг хамгаалах эсэх тухай асуудал юм. Дэлхий ертөнц ийм эмзэг, ийм донсолгоотой байхад бидэнд туршилт биш, туршлага хэрэгтэй. Хүсэл биш, капитал хэрэгтэй. Шуугиан биш, шугам хэрэгтэй.

Ахмад дипломат, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар

  • Х.Бэхбат
  • Л.Галбадрах
  • Г.Жаргалсайхан
  • Ц.Цолмон
  • Л.Баттулга

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Батцэцэгийн эсрэг дайралт юу хэлээд байна вэ?
Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.502 хүрчээ
    41 мин
  • Б.Батцэцэгийн эсрэг дайралт юу хэлээд байна вэ?
    1 цаг 21 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 9.3 хувьтай байна
    1 цаг 36 мин
  • Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хайрын гар аяныг эхлүүллээ
    2 цаг 11 мин
  • Өмнөговь аймагт 12 блок барилгад шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж байна
    3 цаг 4 мин
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
    3 цаг 7 мин
  • Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
    3 цаг 55 мин
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
    4 цаг 18 мин
  • Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс хүн амаа тоолох гэж байна
    4 цаг 44 мин
  • Иракт байсан АНУ-ын сэтгүүлч Шелли Киттлсоныг хулгайлжээ
    5 цаг 9 мин
  • А.Баяр: Төрийн байгууллагууд баяр ёслол болон шаардлагатай тохиолдолд авто машины зогсоолоо нээлттэй болгоё
    5 цаг 14 мин
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
    5 цаг 27 мин
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг дахин толилуулна
    7 цаг 15 мин
  • А.Баяр огцорвол НИТХ-ын дарга Д.Ихбаяр болно
    7 цаг 35 мин
  • Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ХОМ
    8 цаг 1 мин
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
    8 цаг 6 мин
  • А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”
    8 цаг 10 мин
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
    8 цаг 25 мин
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
    8 цаг 33 мин
  • ӨНӨӨДӨР: Ойн тухай хуулийн төслийн олон нийтийн цуврал хэлэлцүүлэг болно
    8 цаг 41 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Дотоод сонгуульдаа бүдэрсэн АН-ын 10 гишүүн
  • Сүмогийн дэвжээнд "бааварласан" Монгол аваргууд
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ирэх дөрөвдүгээр сард цаг агаар ЯМАР байх вэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Боао форум-2026”-д оролцож, байр сууриа илэрхийллээ
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • Сүмогийн дэвжээнд "бааварласан" Монгол аваргууд
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Боао форум-2026”-д оролцож, байр сууриа илэрхийллээ
  • УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ
  • Барселона баг Маркус Рашфордын ирээдүйн талаар хоёрдмол байр суурьтай хэвээр байна
24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК