
“Хувьсал” продакшн дэлгэцийн арав дахь уран бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн боллоо.
Тодруулбал, “Хувьсал” продакшн, VOO-гийн хамтын бүтээл “Сэтгэлийн уяа” уран сайхны киног дөрөвдүгээр сарын 16-наас үзэгчдийн хүртээл болгох юм.
“Сэтгэлийн уяа” уран сайхны киног Э.Батнямбуу найруулж, дүрүүдэд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин Э.Батнямбуу, Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа, УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр, жүжигчин Б.Анхбаяр, Б.Хосбаяр, У.Содбилэг нар тогложээ.





















































