
Хонь
Хонины ордныхонд төрсөн өдрийн мэнд хүргэе. Энэ долоо хоног бол урам зоригийн долоо хоног. Танд ямар их нөөц бололцоо байгааг олж харах болно. Энэ бол тэлэлт, өсөлтийн дохио бөгөөд зөн совингоо дагаад үзээд алдахад буруудахгүй. Аливаа өөрчлөлтөд дасан зохицож сур. Эрч хүч, цаг хугацаагаа зөв зүйлд зарцуулах хэрэгтэй. Мөн таны санаа бодлыг хуваалцдаг, урам өгдөг хүмүүстэйгээ ойр байгаарай. Таны идэвх, шийдэмгий байдал нэмэгдсэнээр орлогын шинэ боломжууд ч нээгдэнэ. Санхүүгийн эрсдэлтэй шийдвэр гаргах зориг орсон ч яаран үйлдэл хийх хэрэггүй. Түр зуурын сэтгэл хөдлөлөөр их мөнгө үрэх эрсдэлтэй байна. Эрүүл мэндийн хувьд аливаа зүйлийн тэнцвэрийг хадгалах нь эрч хүчтэй, сэргэлэн цовоо байх гол түлхүүр гэдгийг санаарай.
Үхэр
Энэ долоо хоногт та бусадтай хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар чухал сургамжуудыг авна. Хүмүүстэй харилцахдаа буулт хийлээ гээд та буруу, муу хүн болчихгүй. Та хааяа хэтэрхий төгс төгөлдөрт тэмүүлдэг хүн юм. Заримдаа удаан ч гэлээ ахицтай байх нь зүгээр гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Таны бусдыг удирдах, чиглүүлэх ур чадвар энэ долоо хоногт цолгорон гарч ирнэ. Шууд үйлдэл хийх гэж яаралгүйгээр, таны зөн совин юу илэрхийлж байгааг анхаараарай. Мөн бүх зүйлийг тодорхой байлгах гэж зүтгэх хэрэггүй. Санхүүгийн хувьд шууд их мөнгө олох гэхээс илүү урт хугацааны төлөвлөгөө боловсруулахад тохиромжтой. “Яг одоо биш, дараа” гэдэг хандлага ашигтай байна. Хосуудад тусдаа байж, бодох хэрэгцээ гарч магадгүй.
Ихэр
Энэ долоо хоногт та өөрийн доторх бяцхан хүүхдээ халамжилж хайрлах аргыг ойлгож авна. Өнгөрснийг эргэцүүлэн бодож, зарим хэрэгцээ шаардлагагүй сэдвүүдийг нуруун дээрээсээ авч хаяна. Шинэ зүйл сурах, шинэ чиглэлээр мэргэших сонирхол төрөх бололтой. Олонтойгоо байснаар таны эрч хүч нэмэгдэнэ. Гариг эрхсийн байрлалын нөлөөгөөр та гадагшаа идэвхтэй байхаас гадна дотогшоо өнгийж, өөрийгөө илүү сайн ойлгох шаардлагатай нүүр тулна. Хайр дурлалын харилцаа сайн сонсогч байхыг танаас шаардаж байна. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй танилцах гэж яарахаас илүүтэй өмнөх харилцаануудаа цэгцлэх хэрэгтэй. Долоо хоногийн дунд үеэс өнгөрсөнтэй холбоотой дурсамж, мэдрэмж сэргэж, сэтгэлзүйн хувьд эмзэг байдал ажиглагдаж магадгүй.
Мэлхий
Ирээдүйн зорилгоо тодорхойлж, өнгөрсөндөө үнэлэлт дүгнэлт хийх цаг тань иржээ. Ажил, гэр бүлийн тэнцвэрээ хадгалах нь таны шийдвэрлэх хамгийн чухал асуудал байх болно. Та энэ долоо хоногт өөрийнхөө тухай илүү их зүйлийг ойлгож эхэлнэ. Өөрийгөө баярлуулж, өөртөө анхаарал хандуулмаар санагдана. Үүний зэрэгцээ сэтгэл санаа тайвширч, бусдыг ч уужуу ухаанаар ойлгон хүлээж авах бололтой. Өнгөрсөнтэй холбоотой хүчтэй мэдрэмжүүд сэргэж магадгүй ч тэдгээрийг тавьж явуулахыг бодоорой. Хайр дурлалын хувьд энэ долоо хоногт сэтгэл хөдлөл тань гүн гүнзгий байна. Гэлээ гээд харилцаа тань муудахгүй, харин ч илүү их ойлголцол, уучлалыг бий болгоно. Санхүүгийн хувьд тогтвортой байдлыг эрхэмлэх шаардлагатай долоо хоног. Шууд их ашиг хүлээхээс илүүтэй урт хугацааны зорилго, карьерын чиглэлд анхаарах нь илүү өгөөжтэй.
Арслан
Таны амьдралын шинэ чиглэлийг тодорхойлох олон үйл явдал зэрэгцэн өрнөх бололтой. Та мэдрэмжээ илүү чөлөөтэй илэрхийлж, бусдад сэтгэлээ нээхэд бэлэн болно. Бусдын төлөө хариуцлага хүлээж, дэргэд нь байж хайртай хүмүүсээ дэмжих шаардлага гарна. Долоо хоног ахих тусам хайр дурлалын харилцаа таны амьдралд чухал болж ирнэ. Энэ үед найз нөхөд болон хайртай хүнээ ойлгох нь хамгийн чухал. Илүү энэрэнгүй бөгөөд романтик байгаарай. Таны ертөнцийг тэлж, шинэ боломж руу хөтөлж буй зүйлсийг дагах нь зөв. Бүх зүйлийн хариуг яг одоо мэдэх шаардлагагүй, харин танд урам зориг өгч буй мэдрэмждээ итгэ. Санхүүгийн шинэ боломжууд гарч ирж болох ч тэдгээрийг зөв үнэлж, урт хугацааны үр өгөөжийг харгалзан үзэх нь чухал.
Охин
Энэ долоо хоногт гэр орон, хувийн орчин таны хувьд онцгой чухал болж ирнэ. Хэрвээ та сүүлийн үед ажилдаа дарагдсан байсан бол амарч, эрч хүчээ сэргээх хамгийн тохиромжтой үе тохиож байна. Өнгөрсөн рүү эргэн харснаар ажил үйлсээ шинэ түвшинд гаргах чухал дохиог хүлээн авна. Та өмнөх туршлагаа ашиглан илүү ухаалаг, боловсронгуй шийдлүүдийг гаргах бололтой. Сахилга баттай байж, аливааг нягт нямбай төлөвлөх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаа танаас нээлттэй байдлыг шаардаж байна. Ганц бие хүмүүс гадаад үзэмж болон хэт төгс сайханд хууртах хэрэггүй. Үүний оронд дотоод сэтгэл тань тэр хүнтэй хэр хийцтэй байгааг анзаараарай. Санхүүгийн томоохон хөрөнгө оруулалтаас татгалз. Ажилтай холбоотой шинэ санаа, боломжууд гарч ирж болох ч тэдгээрийг яаралгүй, бодлоготой хэрэгжүүлэх нь чухал.
Жинлүүр
Таны амьдралын олон талбарт сорилтууд зэрэгцэн өрнөх төлөвтэй байна. Хэт бие даасан байх гэж хичээх хэрэггүй. Заримдаа бусдаас хамааралтай байх ч зүгээр. Аливаа зүйлд тэнцвэртэй хандах хэрэгтэй. Өөртөө зөөлөн хандаарай. Хайр дурлалын харилцаанд өөрийн орон зайгаа хадгалах хэрэгцээ тулгарна. Ийм үед ил тод, шударга ярилцах нь хамгийн зөв арга. Харин ганц бие хүмүүс тодорхой бус байдалд гацсан байна. Хамгийн гол нь та өөрийн хүсэл, мэдрэмжээ дарахгүйгээр илэрхийлэх нь чухал. Санхүүгийн хувьд зарим зүйл тодорхойгүй байх ч энэ нь шинэ боломжуудын эхлэл байж болох тул тэвчээртэй хандах хэрэгтэй. Сэтгэл зүйн эрүүл мэндээ хайхралгүй орхиж болохгүй. Гэнэтийн өөрчлөлт, тодорхойгүй байдал нь бага зэрэг стресс үүсгэж болох ч өөртөө цаг гаргаснаар таагүй байдлаас ангижрах боломжтой.
Хилэнц
Шинэ сонирхол, шинэ дадал зуршил гээд сонирхолтой долоо хоног эхэлж байна. Долоо хоногийн эхээр сайн, муу янз бүрийн мэдрэмж холилдоод, та бага зэрэг төөрөлдөж магадгүй юм. Харин долоо хоногийн дунд үеэс өдөр тутмын амьдрал тань илүү эмх цэгцтэй болж эхэлнэ. Өдөр тутмын жижиг дадал зуршил, багахан өөрчлөлт л том үр дүн авчирна. Амралтын өдрүүдээр найз нөхөд, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлж, сэтгэл санаагаа тэнцвэржүүлэхэд тохиромжтой. Хосуудын хувьд өдөр тутмын ойлголцол, жижиг анхаарал халамжууд харилцааг илүү бат бөх болгоно. Харин ганц бие хүмүүс хуучин харилцаагаа сэргээх талаар бодож үзнэ. Хамгийн гол нь та мэдрэмжээ нууж, хааж хэрэггүй. Байгаа юмыг байгаагаар нь, үнэнээр нь хүлээн зөвшөөр. Ажлын орчинд хийж буй жижиг өөрчлөлтүүд санхүүгийн нөхцөлд эерэг нөлөө үзүүлэх боломжтой.
Нум
Эрч хүч, урам зориг нэмэгдэж, ямар ч саад бэрхшээл, сорилтыг даван туулахад бэлэн байна. Гэхдээ та ур чадвараа илүү сайжруулж, өөрийгөө илүү ахисан түвшинд хөгжүүлэх хэрэгтэй. Амралтын өдрүүдийг шинэ санаа, төлөвлөгөө хэрэгжүүлэх байдлаар бүтээлч өнгөрүүлбэл зүгээр. Хуучин ч бай, шинэ ч бай төслүүдээ амь оруулахад тохиромжтой. Юм бүхэнд та илүү амьд мэдрэмжээр хандаж, хэт их бодолгүйгээр аливааг үйлдэх бололтой. Хайр дурлалын харилцаан дээр та илүү халуун дулаан, илэн далангүй байдалд татагдана. Ганц бие хүмүүс сэтгэл хөдөлгөм шинэ танилтай болох магадлалтай байна. Таны бүтээлч хандлага санхүүгийн шинэ боломжуудыг нээх магадлалтай. Гэхдээ хэт эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, урт хугацааны үнэ цэнтэй зүйлд анхаарах нь илүү үр дүнтэй.
Матар
Шинэ эхлэлийн долоо хоног. Амьдралынхаа шинэ бүлгийг эхлүүлж, зүг чигээ дахин тодорхойлох боломжууд гарч ирнэ. Зоригтой байж, төлөвлөгөөгөө бодит алхам болго. Бодсон бүхэн тань бодит болох магадлал өндөр байна. Долоо хоногийн дунд үеэр хайр дурлалын харилцаанд хөнгөн, хөгжилтэй уур амьсгал давамгайлна. Хосуудын харилцаа илүү ойр дотно болж, хамтдаа аз жаргалтай дурсамжуудыг бүтээнэ. Санхүүгийн шийдвэр гаргахдаа хөнгөн хийсвэр хандах хэрэггүй. Зарлага, орлогоо нарийвчлан харж, урт хугацааны тогтвортой байдлыг эрхэмлэх хэрэгтэй. Хэт их эрсдэлээс зайлсхийж, бодитой алхам хийх нь үр дүн авчирна. Сэтгэл санааны тогтвортой байдал эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Гэр бүлийн орчин, дотоод орон зайгаа эмх цэгцтэй байлгах нь таны сэтгэлзүйн тэнцвэрт эерэг нөлөө үзүүлнэ.
Хумх
Бусдад өөрийгөө ойлгуулах тал дээр онцгой анхаарах долоо хоног. Зарим зүйл буруу ойлгогдох магадлалтай тул хэлэх үгээ цэнэ. Танд өөрийн хүрээлэл дэх жинхэнэ найз нөхдөө таньж мэдэх, харилцаагаа шүүж цэгнэх боломж гарна. Санхүүгийн хувьд харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой шийдвэрүүд чухал байх төлөвтэй. Шийдвэр гаргахдаа яарахгүй, бүх мэдээллийг сайтар нягтлах нь алдаа гаргахаас сэргийлнэ. Тодорхой бус нөхцөл байдалд болгоомжтой хандаж, илүү бодитой төлөвлөгөөг баримтлах хэрэгтэй. Сэтгэл зүйн тэнцвэрт байдлаа хадгалахад тань стрессийн менежмент чухал үүрэгтэй. Ялангуяа олон хүнтэй харилцах нь таныг ядрааж болзошгүй тул амралтын өдрүүдийг тайван амгалан өнгөрүүлээрэй. Биеийн болон оюуны эрч хүчээ тэнцвэржүүлэх нь энэ долоо хоногийг амжилттай даван туулах түлхүүр болно.
Загас
Энэ долоо хоногт мөрөөдлөө дагах, урагшлах боломжууд таны өмнө нээгдэнэ. Замд тань янз бүрийн саад тотгор, сорилт тулгарах ч гэлээ энэ нь таныг илүү хүчирхэг болгож, зам мөрийг улам тод болгоно. Ойр дотны танилууд, хүрээллээсээ дэмжлэг хүсэх шаардлага гарна. Санаа зоволгүйгээр хэрэгцээгээ илэн далангүй илэрхийлж сураарай. Мөнгө санхүү, цаг зав, ур чадвар, эрч хүчээ юунд илүү их зарцуулж байгаа дээрээ нэг удаа дүн шинжилгээ хийхэд гэмгүй. Чин хүсэл эрмэлзэлдээ л хөрөнгө оруул. Бүх зүйл бүрэн тодорхой биш байсан ч утга учиртай санагдаж буй зүйлдээ төвлөрөх нь зөв. Хайр дурлалын хувьд илүү эмзэг, гүнзгий мэдрэмж давамгайлна. Дотоод мэдрэмжээ дагах нь хамгийн зөв. Харин санхүүгийн хувьд орлого, зарлагын тэнцвэрийг хадгалах, хэрэггүй зардлаас зайлсхийх нь чухал.






















































