
"COP17" бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй “Үндэсний Ногоон Лаб” платформын талаар Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлантай ярилцлаа.
-"COP17" бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах ажлын хүрээнд санаачилсан "Үндэсний ногоон лаб" платформын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-COP17 хурлын үеэр маш олон гаднын зочдыг Монгол Улс хүлээж авна. Хурал Монгол Улсад болоод өнгөрөх биш энэ хурлаас хөрөнгө оруулалт татах шаардлагатай. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч тамгын газрын санаачилгаар нээлтээ хийсэн. Дэлхийн улсууд ногоон санхүүжилт, зээлийг өгөх төслүүдэд хөрөнгө оруулалт хийх чиг хандлагатай болсон байна. Мөн дотоодын арилжааны банкнууд ч гэсэн зээлийн багцынхаа таван хувийг ногоон болгоод байна.
Дэлхийн дундаж 10-15 хувьтай байдаг. 2030 он гэхэд 10 хувь олгохоор зорьж байгаа юм билээ. Энэ бол маш үсрэнгүй хөгжил гэж харж байна.
-"Үндэсний ногоон лаб" платформын гол зорилго, ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
Гадаад болон дотоодод ногоон төслүүдэд санхүүжилт олгох хөрөнгө оруулагчид байна. Харин шаардлагад нийцэх ногоон төслүүд цөөн байна. Тиймээс "Үндэсний ногоон лаб" платформ энэ хоёрын хооронд гүүр болж ажиллана. Байгаль орчинд ээлтэй олон төслүүд байдаг. Тэдгээр төслүүдийг сайжруулахын тулд дэмжлэг үзүүлэх зорилготой. Хоёрдугаар сараас төслүүдийг хүлээж авсан. Дөрөвдүгээр сард төслүүдийг шалгаруулна.
Энэхүү платформ төр хувийн хэвшлийн түншлэлээр бүтсэн тул төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангана.
-Төслүүдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Цөлжилттэй тэмцэхэд чухал экосистемийг хамгаалах, бэлчээрийн экосистемийг хэрэгжүүлэх, байгалийн нөөцийг зохистой ашиглах, доройтсон газрыг нөхөн сэргээх гэсэн эдгээр чиглэлийн төслүүдийг хүлээж авна. Төслүүдийг бид нээлттэй сонгон шалгаруулна. Гадаад, дотоодын экспертүүд төслүүдийг сонгон шалгаруулахаар байгаа. Байгаль орчны үр нөлөөг хэрхэн үнэлэх, мөн урт хугацаандаа өөрөө өөрийгөө авч явах, өргөжин тэлэх боломжтой төслүүдийг шалгаруулах юм. Мөн дөрөвдүгээр сард төслөө хүлээн аваад сайжруулахад хугацаа хэрэгтэй. Тиймээс бэлэн байдал нь хангагдсан эсэхийг харна.
Ярилцлагын дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.




















































