
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өчигдөр томоохон худалдааны төв, гэр хорооллын дэлгүүрүүдээр явж махны үнийг судаллаа. "E mart", "Номин"-гийн салбар, Баруун салааны "В mart", Зүүн салааны "Жинст" зэрэг дэлгүүрээр орж үзсэн. Талхны үнэ янз бүр байдаг шиг махны үнэ янз бүр байна. Фермерийн мах 30 мянга хүрэх гэж байгаа нь үнэн. Намар бэлтгээд одоо гаргаж зарж байгаа мах 25-26 мянган төгрөг байна.
Хаврын тариалалт болон мал төлөлт явагдаж байгаа. Одоо хаврын тариалалтад онцгой анхаарна. Шатахууны хангалтын асуудал байна. 10 мянган тонн бензин шатахуун нөөцлөхөөс өнөөдөр гэрээ хийгдсэн 4700 тонн байна. Бидэнд цаана нь 5300 тонн шатахууныг нөөцлөх шаардлагатай байна. Энэ асуудал дээр салбарын сайдын хувьд анхаарч ажиллана”гэв.






















































