
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг батлах эсэхийг хэлэлцэж, санал хураах байсан. Харин уг хуулийн төсөлтэй холбогдуулан нэг хоногийн завсарлага авлаа. Ингэснээр тус хуулийн төслийг ирэх долоо хоногийн Пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
























































