
Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Шулуухан хэлэхэд том том нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, хавчаа явж байгаа. Нэг тонноос хэдэн доллар цавчиж байгааг бид мэдэхгүй байна. Манай эрх мэдэлтнүүд шүү. Үүнд гаднын хөрөнгө оруулагчид, хөрш орноо бол ярихгүй. Төрийн өмчит компани байгуулж байгаад идэж ууж байдаг. Үүнийг өөрсдийнхөө түрийвч болгосон. Ийм асуудлуудыг дахин хянан шалгаж, тогтоох гээд байгаа юм. Энэ түр хороог байгуулахад УИХ-ын гишүүд дэмжинэ гэдэгт итгэж, найдаж байна" гэв.
























































