
ЦЕГ-аас Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайтай холбоотой хэргийг АТГ-т шилжүүлнэ хэмээн мэдээлж байсан.
Авлигатай тэмцэх газраас тодруулахад: “Нийслэлийн прокурорын газраас харьяалал тогтоосны дагуу цагдаагийн байгууллагаас нэгдүгээр тойрог замын асуудалд нээсэн хэрэг бүртгэлийг өчигдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр шилжүүлэн ирүүлсний дагуу АТГ хүлээн авсан. Одоогоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д заасан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалай-г яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэв.
Т.Зузу

























































