
МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улсад хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг бид боловсруулан УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцүүллээ. Энэ хуулийн гол зорилт бол хүүхдүүдийн зөвхөн хамгаалах эрхийг хангахаас гадна эцэг эхийн оролцоотойгоор хичээлээс гадуур амралтын цагуудад хүүхдийн хөгжлийг дэмжих хуулийн төслийг боловсруулсан. Олон улсын зарчим бол оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг гэсэн зарчим баримталдаг. Тиймээс хүүхдүүдээ хөгжүүлэх үйл ажиллагаанд төр, эцэг эх, орон нутаг бүх талаар оролцож ажиллая гэдэг зорилт дэвшүүлсэн. Ирээдүй өв сангийн хөрөнгийн жилийн хүүг хүүхдийн хөгжлийг дэмжихэд зориулъя гэдэг нь хуулийн гол үзэл браимтлал юм. Үндсэн мөнгөнд хүрэхгүйгээр хүүг нь хүүхдүүддээ зориулах боломжтой" гэв.



























































