
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Х.Нямбаатар дарга Ажлыг их амархан харагдуулсан. Үүний цаана хүний нүдэнд харагддаггүй асар том зохион байгуулалтын ажилууд байдаг. Өмнөх дарга нар хотын ажлыг тоглоомын талбай зэргийг засаж харуулдаг байсан бол Х.Нямбаатар дарга далайцтай ажилласан гэж харж байгаа. Мега төслүүдийг урагшлуулсан. 2028 онд энэ хүний ажлыг нийслэлчүүдээр дүгнүүлэх ёстой байсан юм. Жаахан харамсалтай байна" гэв.



























































