
Сүүлийн таван сарын хугацаанд Ардчилсан намын шинэчлэлийн өнгө төрх, олон нийтэд хүрэх дүр төрхийг тодорхойлсон Пүрэвсүрэнгийн Билгүүнийг нийслэлийн АН-ын ХЭГ-ын даргаар томиллоо.
Тэрбээр 2000–2009 онд Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуульд суралцаж төгссөн. Улмаар 2010–2014 онд Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, соёлын сургуулийг Монгол, Хятад судлалын чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Мөн 2012–2016 онд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийг Маркетинг менежмент, Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Дараа нь 2017–2021 онд Бээжингийн Minzu University-д Эдийн засаг, олон улсын худалдааны чиглэлээр магистрын зэрэг эзэмшсэн.
Ажлын гараагаа 2015–2017 онд АПУ Трейдинг ХХК-д маркетинг менежерээр эхлүүлсэн. 2020–2024 онд Моннидер ХХК-д маркетингийн захирлаар ажиллаж, байгууллагын маркетингийн бодлого, үйл ажиллагааг удирдан хэрэгжүүлжээ. 2025–2026 онд ST Creative компанид маркетинг, борлуулалтын захирлаар ажилласан. 2026 оноос Ардчилсан намын Олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж, мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөхөөр томилогдон ажиллаж байна.
Мөн тэрбээр маркетинг, бизнесийн удирдлага, олон улсын худалдааны чиглэлээр боловсрол эзэмшиж, төр, улс төрийн болон хувийн хэвшлийн салбарт ажилласан туршлагатай залуу удирдагч юм.

























































