
Өнгөрсөн 2022 оны Дэлхийн аварга Аргентины шигшээ баг 2026 оны ДАШТ-ий хэсгийн эхний тоглолтдоо Алжирын шигшээ багийг 3:0 харьцаагаар буулган авлаа. Энэхүү тоглолт АНУ-ын Канзас хотын “Arrowhead Stadium”-д болж, Аргентин эхнээсээ төгс хэмнэлтэй довтолгоо, өндөр дарамттай тоглолтоор өрсөлдөгчөө илт давамгайлав.
Тоглолтын эхний минутаас Аргентины шигшээ баг бөмбөг эзэмшилтээр илт илүү байж, талбайд ноёлов. Хагас хамгаалалтын шугамд Родриго Де Пауль, Энсо Фернандес нар тоглолтын хэмнэлийг удирдаж, довтолгооны шилжилтийг маш хурдан хийж байсан нь Алжирын хамгаалалтад ихээхэн хүндрэл болов.
Аргентины эхний гоол тоглолтын 17 дахь минутад, удаах нь 60 дахь минутад, гурав дахь нь 76 минутад орлоо. Эдгээр гоолуудыг Аргентины шигшээ багийн ахлагч, дэлхийн домогт хөлбөмбөгчин Лионел Месси оруулсан юм. Ингэснээр тэр ДАШТ-ий гоолын тоогоо 16 болгов. Энэ нь хамгийн олон гоол оруулсан Германы шигшээ багийн од Мирослав Клозегийн амжилттай энэ зэрэгцэв. Ингэснээр Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болох нь гарцаагүй болж ирэв. Түүнчлэн тэрбээр замналынхаа 55 дахь хэттрикийг хийв. Мөн ДАШТ-ий анхных нь энэ боллоо.
Л.Баяр






















































