Улс орон даяар осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар аяныг эхлүүлсэн билээ. Шалтгаан нь тун энгийн бөгөөд он гарсаар халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл өмнөх жилүүдээс эрс нэмэгдсэнтэй холбоотой юм. Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногийн байдлаар осол гэмтлийн өвчлөлийн 5386 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс хугарал гэмтлийн 1847 тохиолдол бүртгэгдсэн нь нийт тохиолдлын 34.3 хувийг эзэлж байгаа аж.Харин өвчлөлийг шалтгаанаар нь авч үзвэл осголт, хөлдөлт 92, түлэгдэлт 177, хугарал 1847, хоолны хордлого 71, архины хордлого 386 гарсан байна. Мөн гэмтлийн эмнэлэгт үйлчлүүлэх иргэдийн тоо 2008 оноос хойш 25 хувиар өсчээ.
Мөн архинаас үүдэн гардаг осол гэмтэл их гарч байгаа аж. Тиймээс осол гэмтлийг бууруулахын тулд долоо хоног бүрийн баасан гаригийг архигүй болгох саналыг дэмжиж Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо.
Жишээ нь “Азийн чоно” хэмээх архины хордлого гарахад бүх худалдааны төвүүдээр архи, согтууруулах ундаа зарахыг хориглоод сар болоход эрүүлжүүлэх байр хүнгүй болж байсан байна. Архинаас болж үүсдэг бэртэл гэмтэл ч буурч байсан. Тиймээс эхлээд учир шалтгаанаа тогтоогоод доод сууриас нь эхлэх хэрэгтэй байна гэж албаныхан хэлж байгаа юм. Мөн эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө санал гаргаад нийслэл хотын зам талбайг халтиргаа гулгаанаас нь салгах ажлыг өрнүүлэх хэрэгтэй. 2002 онд Нийслэлийн эрүүл мэндийн газраас санаачилж энэ ажлыг хийж тэр нь ч үр дүнгээ өгч байсан юм.





















































Сэтгэгдэл (31)