2012 оны 12 дугаар сарын 14-нөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4,5 мянган цагаан зээр Дорнод аймгаас улсын хил даван ОХУ-ын Сохондин дархан цаазат газар руу нүүн оржээ. Энэ тухай тус дархан газрын мэргэжилтнүүд мэдээллээ. Монголын зээр “цагаачилж” байгаа үндсэн шалтгаан нь нутагт нь цас их орж, бэлчээрлэх боломжгүй болсон, цаг агаар хүйтэн байгаагаас болж байгаа ажээ.Чита мужийн Кырын аймгийн зүүн өмнөд нутгаар ой хээрийн бүхий л бэлчээрт одоо Монголоос орж ирсэн зээрийн сүрэг бэлчиж байна. Тал нутгаас ялгаатай нь энд салхи нөмөрлөсөн уулнуудтай, хяр газар нь цас нимгэн тул өвс бэлчээр илүү юм.





















































Сэтгэгдэл (2)