“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн охидын хамтлаг байгуулжээ.

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн охидын хамтлаг байгуулж продюсерээр нь ажиллаж байгаа гэнэ. Саяхан хамтлагийнхаа 15 жилийн ойн баярын тоглолтоо нижгэр хийсэн "Номин талст" хамтлагийн залуус одоо тус тусынхаа уран бүтээлийг хийж байгаа билээ. Дуучин Т.Дэлгэрмөрөн саяхнаас “Би дөрвөн хөөрхөн “Барби”-тай болсон. Удахгүй хамтарсан уран бүтээл хийж, бут авна” хэмээн ярих болсон гэнэ. Ямар нэртэй охидын хамтлаг байгуулсныг нь тодруулахад тун удахгүй энэ талаар мэдээлэл хийх болно гэж ярьжээ.
Сэтгэгдэл (1)