21-р зууны Америкийн соёл, сэтгэлгээнд хүчтэй нөлөөлсөн, хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээл, Капитализмын талаар өөрийн үзэл санааг ул суурьтай боловсруулж, түүнийгээ уран зохиолын хэлбэр болох романуудаар тун сонирхолтой, хүртээмжтэйгээр түгээж чаддаг хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг байсан Айн Рэндийн бас нэгэн гайхамшигтай бүтээл бидэнд хүрэх гэж байгаа билээ. Айн Рэндийн үзэл санааны дийлэнх нь хувь хүний эрх чөлөө, рациональ сэтгэлгээнд суурилдаг тул бидний үнэт зүйл, үзэл санаатай нийцэх бөгөөд бид энэхүү эмэгтэйн бүтээлээс холуур тойрч өнгөрөх аргагүй юм. Монголчуудын хувьд энэ хүнийг “Бид амьд хүмүүс” номоор нь таньдаг. Харин төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам өмнө нь Айн Рэндийн хоёр ч жүжгийг найруулан үзэгчдэд хүргэж байсан бөгөөд одоо дахин нэг жүжгийг нь тавих гэж байна. Энэ бол “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжиг юм. “Х түц” продакшнтай хамтран тавьж буй тус жүжгийг энэ сарын 16-ны 18:00 цагт “Од” кино театрт тоглох юм.
Т.Хулан





















































Сэтгэгдэл (1)