Монголын бизнес эрхлэгчид болоод жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан “Ирээдүйн Монгол 2013” хөрөнгө оруулалтын олон улсын яармагийн анхны уулзалт, ярилцлага өнөөдөр болно. Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын “Ирээдүйн Монгол-2013” үзэсгэлэн яармаг зургадугаар сард Улаанбаатар хотод болох бөгөөд бэлтгэл уулзалт нь энэ юм. Уулзалт өнөөдөр 10:00-12:00 цагт “Blue sky” зочид буудлын гуравдугаар давхарт “TOPAZ” зааланд болно. Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубын гишүүд болон Хотын захиргаа, Боловсол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, БНГУ-ын Элчин сайдын яамнаас төлөөлөгчид оролцох аж.




















































