Засгийн газрын хуралдаанаар цахим сайтуудын мэдээллийн доор иргэд сэтгэгдэл бичихдээ регистрийн дугаар, утасны дугаараа бүртгүүлдэг байх тогтоол гаргасан билээ. Үүнийг иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх талбарыг хаалаа гэж зарим хүн үзэж байгаа. Гэтэл сүүлийн үед Засгийн газраас 20 гаруй кабелийн телевизийг хаах шийдвэр гаргасан тухай мэдээлэл цацагдаж эхлээд байна. Харилцаа холбооны зохицуулах газраас энэ шийдвэрийг удахгүй танилцуулна гэсэн бөгөөд зарим кабелийн телевизийн удирдлагуудад хаах тухай албан бичиг өгсөн гэв. Монгол улс Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлахаар олон жил ярьсны эцэст энэ жил ахицтай байгаа. Гэтэл үүний хажуугаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг цэгцлэх нэрийдлээр хааж байгааг олон иргэд шүүмжилж байна. Кабелийн телевизүүд олноороо гарч ирсэн нь үнэн ч үүнийг зохицуулах өөр олон арга бий. Дүрэм, журам гаргасныг зөрчөөд байгааг нь хаахаас олуулаа боллоо та нар гээд хааж, хавчаад байх нь хэр зөв бэ?24tsag.mn





















































Сэтгэгдэл (30)