МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр 22.00 цагийн үед хуучин ганц худаг буюу ШШГЕГ-ын харьяа 441 дүгээр хорих анги руу ачсан талаар манай сайт мэдээлсэн. Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад “Н.Энхбаярыг өчигдөр хорих 441 дүгээр анги руу шилжүүлсэн нь үнэн” гэлээ. Чухам ямар шалтгаанаар шилжүүлсэн нь одоогоор тодорхой бус байгаа юм. Харин энэ талаар МАХН-ынхан өөрсдөө мэдээлэлгүй байгаа билээ.
МАХН-ын хэвлэлийн алба болон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нараас тодруулахад “Одоогоор ямар нэгэн мэдээлэл алга” гэсэн хариултыг өгсөн. Гэвч ШШГЕГ-ынхан шилжүүлсэн нь үнэн хэмээн баталсан юм.
Б.Чимэг





















































Сэтгэгдэл (21)