Яг одоо Баянзүрх дүүргийн Эрүүгийн танхимд хар тамхи, мансууруулах бодис бэлтгэн, борлуулах хэрэгт буруутгагдаж буй С.Наранбаатар нарыг шүүж байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 188.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар буруутган шүүж байгаа юм. Тус зүйл ангид мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, зохион байгуулалттай үйлдсэн хэрэгт буруутган 20-25 жилийн хорих ял онооно гэж заасан байдаг.
Б.Золбоо




















































