14:00 цагаас Хууль зүйн яамны үүдэнд алдарт эхчүүдийн жагсаал болж жагсагч эхчүүд Хууль зүйн яамны сайд Х.Тэмүүжинд шаардлага хүргүүлнэ гэж байсан. Эхчүүд улс төрийн хэлмэгдүүлэлтээ нэн даруй зогсоо, МАХН-ын дарга
Н.Энхбаярыг яаралтай хоёрдугаар эмнэлэгт шилжүүл гэсэн шаардлагыг
гаргаад байгаа юм. Тэгвэл тэд дөнгөж сая Х.Тэмүүжин сайдад шаардлагаа өгсөн байна. Хариуд нь Х.Тэмүүжин сайд асуудлыг ярилцаад эргэж хариу хэлнэ гэж хэлжээ. Тийм учраас ээжүүд жагсаалаа түр хугацаагаар хойшлуулжээ. Хэрвээ Х.Тэмүүжин сайд эхчүүдийн шаардлагыг хүлээн авах юм бол өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт шилжин эмчлүүлэх юм байна.
Т.Хулан





















































Сэтгэгдэл (14)