Өнөөдөр болох зарим нэгэн үзвэр, үйлчилгээний хуваарьӨнөөдөр “Цагаандариум” галерейд эртний эдлэл, уран зураг цуглуулагч Ч.Энхжаргалын ”Венецийн үдэш” үзэсгэлэнгийн нээлт болно.
Өнөөдөр болох зарим нэгэн үзвэр, үйлчилгээний хуваарьӨнөөдөр “Цагаандариум” галерейд эртний эдлэл, уран зураг цуглуулагч Ч.Энхжаргалын ”Венецийн үдэш” үзэсгэлэнгийн нээлт болно.
Улсын хүүхэлдэйн театр
Хүүхэлдэйн театрт Монголын Урлагийн зөвлөл, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөлтэй хамтран Байгаль орчныг хамгаалах сэдэвтэй Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Хулангийн зохиолоор “Лусын хааны охид” хүүхдийн жүжгийг тавьж байгаа. Лусын хааны охид болох Оюутцэцэн, Маргадцэцэн, Болорцэцэн нарын адал явдалтай, сургамж бүхий уг жүжгийн тасалбарын үнэ 2500 төгрөг, насны хязгаар 5-аас дээш юм байна. Энэхүү жүжиг 27-ныг хүртэл үргэлжилнэ.
Улсын Драмын эрдмийн театрт
Улсын Драмын эрдмийн театрт өнөөдөр 17.00 цагаас “Парисийн дарь эхийн сүм”-ийг өргөн барина.
ҮНДЭСНИЙ ДУУ БҮЖГИЙН "ТҮМЭН ЭХ" ЧУУЛГА
Үндэсний дуу бүжгийн түмэн эх чуулгад ажлын өдөр бүр "Монголын үндэсний язгуур урлагийн тоглолт" 18.00 цагаас болж байна.
МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ
Монголын урчуудын эвлэлийн уран зургийн галерейд өнөөдрөөс 22-нд зурууач Дархан, Э.Сарантуяа нарын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ. Мөн зураач Сарангоо, Гандулам нарын хамтарсан үзэсгэлэн ч нээлтээ хийх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































