Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ийн барилга энэ онд ашиглалтад орох ёстой байсан. Гэвч өнгөрсөн наймдугаар сарын Засгийн газрын хуралдаанаас ЦЕГ-т шилжүүлснээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эмнэлгийг барилгыг оффисын зориулалтаар ашиглахаа мэдэгдсэн юм. Харин түүний энэхүү шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас дэмжин шийдвэр гаргасан билээ. Иймд эмнэлгийн эмч, ажилчид алба хаагчид эсэргүүцэн, ажил хаялт зарлан, жагсаал цуглаан зохион байгуулсан юм.
Гэвч төдийлөн үр дүнд хүрээгүй учир тэд дараагийн алхамаа хийхээр болжээ. Тэдний дараагийн алхам өлсгөлөн зарлах. Эхний ээлжинд 30 эмч нойтон өлсгөлөн зарлахаар болсон байна. Тэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцор, мөн эмнэлгийн байрыг эмнэлэг чигээр нь үлдээ гэсэн хоёр шаардлага тавин өлсгөлөн зарлахаар болжээ. Тиймээс өлсгөлөнгөө өнөөдрөөс эхлүүлэхээр болж, одоо үзлэг шинжилгээндээ хамрагдаж байгаа юм байна.
Хамгийн сонирхолтой нь тэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуухаар өлсгөлөн зарлаж буй ээжүүдтэй хамт МАХН-ын байрны хоёрдугаар давхарт өлсгөлөн зарлахаар болжээ.
Үүнийг олон нийт “Н.Энхбаярыг суллуулах, ТТАХНЭ-ийн байрыг үлдээх хоёр асуудал хоорондоо ямарч уялдаа холбоогүй баймаар. Гэтэл нэгдэн дор хамтран өлсгөлөн зарлаж байгаа нь цаанаа улстөрийн зорилго агуулж байна” хэмээн харж байгаа юм. Харин эмч нар “Өлсгөлөн зарлах өөр байр алга” гэв.
Учир нь ТТАХНЭ-ийн байрыг цагдаагийнхан хамгаалалтад авсан ба хэрвээ эргэн тойронд нь өлсгөлөн, суулт, жагсаал зохион байгуулвал баривчлах арга хэмжээ авна гэсэн хэмээн эх сурвалж мэдээлэв. Тиймээс тэд өлсгөлөн зарлаж буй бэлэн байрыг ашиглахаар болсон гэлээ.
Юутай ч үзлэг шинжилгээндээ хамрагдсаны дараа тэдний өлсгөлөн эхлэх юм байна.
24tsag.mn





















































Сэтгэгдэл (41)