Сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан ууцны үнэ хаданд гарсан талаарх иргэдийн гомдол тасрахгүй байна. Өнөөдрийн байдлаар “Хүчит шонхор” худалдааны төвд хонины ууц жингээсээ хамаарч 150-420 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин үхрийн өвчүү килограмм нь 7500 төгрөгөөр бодож 120-250 мянга орчим төгрөг болох юм байна. Харин хэвийн боов үйлдвэрээсээ хамаараад дунджаар 1600-2300 төгрөг.
Мөн хос еэвэн 8000-12000 төгрөгийн үнэтэй байгаа аж. Түүнчлэн хөдөө, орон нутгаас ирсэн хорхой ааруул килограмм нь 8000 төгрөгийн ханштай байгаа бөгөөд гурилын хольцтой нь 3500 төгрөгийн үнээр худалдаалж байна.





















































Сэтгэгдэл (5)