Өнгөрсөн пүрэв гарагт хазар монголчуудыг аймаглан хөнөөсөн аймшигт
хэрэг Пакистаны Куэтта хотод гарчээ. Алан хядагч Аль-Кайда бүлгийнхэн
олон мянган хазарууд амьдардаг Куэтта хотын Аламдар зам дээр бөмбөг
дэлбэлсэн нь тус үндэстнийг аймаглан устгах зорилготой байсан хэмээн
олон улсын хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ. Пүрэв гаргийн дэлбэрэлтээр 106 хүн алагдаж, 120 гаруй хүн бэртэж, шархаджээ.
Өнгөрсөн пүрэв гарагт хазар монголчуудыг аймаглан хөнөөсөн аймшигт хэрэг Пакистаны Куетта хотод гарчээ. Алан хядагч Аль-Кайда бүлгийнхэн олон мянган хазарууд амьдардаг Куэтта хотын Аламдар зам дээр бөмбөг дэлбэлсэн нь тус үндэстнийг аймаглан устгах зорилготой байсан хэмээн олон улсын хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ. Пүрэв гаргийн дэлбэрэлтээр 106 хүн алагдаж, 120 гаруй хүн бэртэж, шархаджээ. Эмгэнэсэн гашуудсан хазарууд амиа алдагсдын цогцсыг шатаахыг зөвшөөрөөгүй байна. Хэдэн мянган хазарууд төрөл төрөгсөд, найз нөхдийнхөө шарилыг үүрэн оршуулгын газарлуу цуваалан, зэрэгцээ нүх ухан оршуулжээ.
Энэхүү харгис үйл явдлын маргаашнаас дэлхийн олон хотуудад хазар үндэстнийг хоморголон устгахыг эсэргүүцсэн бослого гарч байна. Афганистаны Кабул, Пакистаны Карачи болон Куетта хотуудад олон мянган иргэд өлсгөлөн зарлан жагсаж байна. Мөн Канадын Торонто хотод олон улсын хүний эрхийн байгууллагууд жагсаал цуглаан хийж байна. Хазарын эрх баригчид болох Ардчилсан намын удирдлагууд ч мөн энэхүү өлсгөлөнд уриалан оролцож байгаа юм.
Жагсаал хийж буй хэдэн мянган хазарууд үндэстнийхээ аюулгүй байдал, амь насны төлөө өнгөрсөн бямба гаргаас эхлэн дөрвөн өдрийн турш хоол ундгүй тэмцэж байгаа аж.
Тэд Хамаг Монгол түмнээс хэдэн зууны өмнө салж, Пакистаны нутагт мартагдан үлдсэн хазар үндэстнийг аймаглан устгах, дээрэлхэн гадуурхах зовлонт байдлыг олон улс анхаарч, дорвитой арга хэмжээ авахыг уриалан өлсөж байна.
Хазарын Ардчилсан намын удирдлага эртний өш авахыг хүсч нууц дайралт хийдэг зөвхөн алан хядагч бүлгүүд бус Пакистаны эрх баригчид, цагдаа нарыг буруутгасан уриа лоозон барьж сууна. Харгис хэргийг үйлдсэн этгээдүүдийг мөрдөж, баривчилж шударга ёсыг тогтоохыг хүсдэггүй Засгийн газар ч олон хүний амь нас үрэгдэж буйд буруутай хэмээжээ. Тус намын дарга Абдул Калик хазаруудыг аймаглан устгахыг зогсоохоос нааш өлсгөхөө мэдэгджээ.
Өнгөрсөн дөрвөн жилд 900 гаруй хазар хүн нууц бүлгийнхний зорилтот дайралтад өртөн амиа алдсан юм.
Д.Идэр
www.24tsag.mn



Пакистаны ардчилсан намын дарга нар өлсгөлөн зарлаж байна

Пакистаны Карачи, Куетта хотуудын жагсаал



Канадын Торонто хотод хазаруудыг угсаа гарлаар ялгаварлан аймаглан устгахыг эсэргүүцэгчид




www.24tsag.mn
Төрөл төрөгсөдөө оршуулахаар явж буй хазарууд




Пакистаны Карачи, Куетта хотуудын жагсаал



Канадын Торонто хотод хазаруудыг угсаа гарлаар ялгаварлан аймаглан устгахыг эсэргүүцэгчид

























































Сэтгэгдэл (28)