Төрийн ордонд өнөөдөр Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын уулзалт, семинар болж байна. Уг семинарт шинээр томилогдсон 15 аймгийн Засаг дарга нар болон зарим салбарын сайд нар оролцож байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяр Засаг дарга нартай уулзаж, 2013 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр ямар ажил хийгдэх талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газраас гаргасан “Чингис” хаан бондыг хөдөө орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулна гээд Ховд хотыг жишиг хот болгохоор ажиллаж байгаа талаар ярилаа. Харин одоо Хүн амын хөгжлийн сайд С.Эрдэнэ орон нутагт авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна. Үүний дараа Хөдөлмөрийн яамны сайд Я.Санжмятав, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар аймгуудын Засаг дарга нартай уулзаж, салбарынхаа талаар мэдээлэл өгөх юм. Мөн үдийн цайны завсарлагын дараа шадар сайд Д.Тэрбишдагва уулзалтанд оролцож үг хэлнэ.
Энэ семинар нэгдүгээр сарын 18-ны баасан гараг хүртэл гурван өдөр үргэлжлэх юм.
Т.Гэрэл




















































