Өнгөрсөн онд АНУ-ын олон цэрэг амиа хорлосон талаар “BBC” мэдээллээ.
Өнгөрсөн онд АНУ-ын олон цэрэг амиа хорлосон талаар “BBC” мэдээллээ. 2012 онд амиа хорлосон АНУ-ын цэргийн тоо мөн онд байлдааны ажиллагаанд амь үрэгдсэн цэргийн тооноос давсан байна. Пентагоны мэдэгдсэнээр өнгөрсөн онд 349 цэрэг амиа хорложээ. Энэ нь 2011 оныхтой харьцуулбал 11 хувиар ихэссэн үзүүлэлт аж.
Цэргүүдийн амиа хорлох явдал ихэссэнийг мөргөлдөөн гарсан нутагт томилогдон очих болон гэр бүл, санхүүгийн асуудлуудад сэтгэл зовсноос үүдсэн хэмээн шинжээчид тайлбарлажээ.
Д.Идэр




















































