Бангладеш улс анхныхаа АЦС-ыг барихад ОХУ-аас 500 сая долларын зээл авах болсон талаар “Ройтерс” мэдээллээ.
Бангладеш улс анхныхаа АЦС-ыг барихад ОХУ-аас 500 сая долларын зээл авах болсон талаар “Ройтерс” мэдээллээ. Өчигдөр тус улсын ерөнхий сайд Шейх Хасина ОХУ-д сүүлийн 40 жилд анх удаа албан ёсны айлчлал хийжээ. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан байна.
Хоёр орны удирдагчид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэтийн төлвийг чухалчлан үзэж, хоёр талын харилцааны үндсэн асуудлуудыг хэлэлцжээ. Мөн хоёр талын 11 баримт бичигт гарын үсэг зурсан байна.
500 сая долларын зээлийн тусламжаар босох АЦС Бангладешийн нийслэл Дакка хотоос 200 км зайд байрлах юм байна.
Д.Идэр




















































