УИХ-ын чуулганаар Төрийн албаны зөвлөлийн даргыг сольж, шинэ даргаар Б.Цогоог томилсон билээ. Тэгвэл өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Батбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Тэрбээр нийт 39 жил төрийн албанд ажилласан бөгөөд тэтгэвэрт гарах нас нь болсон тул ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Харин түүний оронд ЗГХЭГ-ын ажлын албаны даргаар ажиллаж байсан Т.Хадхүүг ЗГХЭГ-аас нэр дэвшүүллээ. Т.Хадхүү нь олон улсын эрх зүйч мэргэжилт, англи болон орос хэлий мэдлэгтэй, төрийн жинхэнэ албанд 16 жил ажилласан юм байна. Түүнийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг байнгын хорооны гишүүд мөн дэмжиж УИХ-ын чуулганд шилжүүлэхээр боллоо.
Төрийн албаны зөвлөл нь нийт зургаан гишүүнтэй байдаг бөгөөд хоёр орон тооны, дөрвөн нь орон тооны бус гишүүд байдаг. Мөн орон тооны гишүүдийг томилохдоо УИХ болон ЗГХЭГ-аас тус бүр нэг хүний нэрийг дэвшүүлдэг юм байна.
Т.Гэрэл




















































