Өмнөд Америкийн нутагт үргэлжлэн явагдаж буй Авто спортын Дакар Ралли уралдааны 10 дахь гараа Аргентиний Кордобагаас Ла Риожагийн чиглэлд өрнөлөө. Уг тэмцээний мотоциклын төрөлд өрсөлдөж буй манай тамирчин Н.Лхамаа 6цаг 46мин 43 сек амжилтаар 120-д бариалжээ.Харин энэ гараанд Жоан Варреда Борт /Испани/ - 4цаг 43мин 14сек, Кириль Деспрес /Франц/ - 4цаг 44мин 29сек, Пауло Гонсалвес /Португал/ - 4цаг 45мин 58сек нар тэргүүллээ.
Ингээд та бүхэнд Ачааны болон суудлын тэрэгний ангилалд тэргүүлсэн тамирчдыг танилцуулья.
Суудлын автомашин: 1. О.Терранова /Арг/ - 3цаг 57мин 58сек
2. Н.Рома /Исп/ - 4цаг 05сек
3. С.Петерхансел /Франц/ - 4цаг 17сек
Ачааны машин: 1. А.Каргинов /ОХУ/ - 4цаг 44мин 08сек
2. П.Ван ден Бош /Нидер/ - 4цаг 47мин 47сек
3. М.Ван ден Бринк /Нидер/ - 4цаг 48мин 20сек
Эх сурвалж:Hiimori





















































Сэтгэгдэл (2)