Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль зүйн сайд эхчүүдээс өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ

2013-1-21
0
ЖИРГЭХ
Сүүлийн 10-аад өдөр ар араасаа өрнөж буй үйл явдал, түүний дотор “нэлээд бужигнаантай байгаа” хуулийн байгууллагуудад хуулийн хэрэгжилтийг хянах чиглэлээр хийсэн хоёр ч удаагийн шалгалтын үр дүнгийн талаар олон нийт бодитой мэдээлэл хүсэж буйтай холбогдуулан Хуульзүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
    big_Х.ТэмүүжинСүүлийн 10-аад өдөр ар араасаа өрнөж буй үйл явдал, түүний дотор “нэлээд бужигнаантай байгаа” хуулийн байгууллагуудад хуулийн хэрэгжилтийг хянах чиглэлээр хийсэн хоёр ч удаагийн шалгалтын үр дүнгийн талаар олон нийт бодитой мэдээлэл хүсэж буйтай холбогдуулан Хуульзүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

        Тэрбээр хоёр үндсэн чиглэлээр ярьсны эхнийх нь ялтан Н.Энхбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлж, клиникийн нэгдсэн 2-р эмнэлэгт хэвтүүлэх  гэсэн эхчүүдийн тэмцэлтэй холбоотой байв. Сайдын мэдэгдсэнээр бол Хууль зүйн сайдад албан ёсоор хандсан бичиг ирүүлээгүй тул тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл авч байжээ.        

        Шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, Улсын Дээд Шүүхээс шийдвэр нь нэгэнт гарчихаад байгаа ялтан Н.Энхбаярын хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Монгол Улсад хоригдож буй 7000 гаруй хоригдлын нэгэн адил үйл ажиллагаа явуулж, 2-р эмнэлгээс хорихын эмнэлэг буюу хуучнаар Ганцхудагийн эмнэлэгт шилжүүлсэн нь шүүх засаглал Үндсэн хуулиар хуваарилсан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа хэрэг, шүүхийн энэхүү шийдвэрийг Хуульзүйн сайд өөрчлөх эрхгүй гэдгийг Х.Тэмүүжин сайд ярианыхаа явцад нэг бус удаа тэмдэглэсэн юм. Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага шүүхийн шийдвэрээр ял эдлүүлэх үйл ажиллаагааг гүйцэлдүүлэх эрхтэй бөгөөд “Эхчүүд өлсөж байна” гээд одоо хүчин төгс үйлчилж буй хуулиа өөрчлөх боломжгүй, ер нь хууль бус шаардлага тавьж буй иргэдийн хүсэл зорилгод захирагдах ёсгүй, харин иргэд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах талаар парламентад шахалт үзүүлэх боломжтой, мөн давж заалдах болон хяналтын шатны  шүүхээр явах зам нь нээлттэй гэдгийг тэрбээр тайлбарлалаа.

        УИХ-ын НББСШУБХ, Хүний  эрхийн дэд хорооноос хийсэн хоёр удаагийн шалгалттай холбогдуулан Монгол Улс ял эдэлж буй өвчтэй иргэдийг ялаас чөлөөлөх бодлогын хувьд олон улсын жишиг баримталж буйг сайд онцлоод ялтанд хорихоос гадуур эмчилгээ хийлгэхэд ямар зовлон бэрхшээл учирдаг талаар дэлгэрэнгүй ярив. Тухайлбал, онц, хүнд, хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтанг хуулийн заалтаар хорихоос гадуур эмчлэх гэхээр хүлээж авах эмнэлгийн нөхцөл боломж бүрдээгүй, наанадаж гадна харуул хамгаалалтын хувьд чанга дэглэмтэй хорих байгууллагатай ижил байх, улмаар тухайн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд, мөн уг эмнэлгийн ажилтнууд төдийгүй ялтангуудын өөрсдийнх нь ч аюулгүй байдлыг хангасан байх шаардлага тавигддаг байна. Жирийн иргэдэд эмнэлэг         хүрэлцэхгүй байхад олон эмнэлэгт ялтангуудыг тараан байрлуулах юм уу зөвхөн 2-р эмнэлэгт эмчлэх гэсэн Эрүүл мэндийн сайдын ганц хүнд зориулсан анхнаасаа явуургүй тушаал заавраас болж нэлээд цаг алдсаны эцэст хоёр өдрийн өмнө эцсийн шийдвэр гарч, өчигдөр 2-р эмнэлэгт хоёр өрөөг аюулгүй байдлын үүднээс тохижуулан тоноглосон бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр ялтанг хүлээн авч эмчлэхээр болсныг тэрбээр мэдээлээд өнөөдрөөс эхлээд хоригдлууд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болсон тул өлсгөлөнгөө зогсоохыг эхчүүдээс хүслээ.

        Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй болохоор өмнө нь ямар алба хашиж байснаас үл хамааран хуулийн заалтаар зайлшгүй эмчлэх шаардлагатай хоригдлуудыг л энд хэвтүүлэх аж. Харин хуульд заасан тэрхүү өвчний заалт Н.Энхбаярын хувьд байхгүй гэдгийг Х.Тэмүүжин сайд сэтгүүлчийн асуултанд хариулахдаа хэлсэн юм.

        Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд цагдаа, хууль сахиулах байгууллагуудын гэмт хэрэгтэй тэмцэх нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа, саяхан МИАТ-аар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан 6 хүнийг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд улс дамнасан, зохион байгууллаттай гэмт хэргийг мөрдөх шинэ алба байгуулах тухай хуулийн төсөл боловсруулж буйгаа мэдэгдэв. Ийм шинэ бүтэц бий болсноор мөнгө угаах, хүн худалдаалах зэрэг үндэстэн дамнасан ноцтой хэргийн илрүүлэлт сайжирч, эрх мэдэлтнүүд төрийн нэрээр төрийн болон төрийн оролцоотой байгууллагуудыг зориуд дампууруулж өөрсдөө хувьчлан авдаг хууль бус явдал байхгүй болно хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж: www.open.parliament.mn 

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • (49.0.152.173)
    ЭНЭ АРАЙ ХЭТРЭХ БАЙХАА ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛТАНД БАЙДАГ ЕРӨНХИЙЛЭГЧ ЕРӨНХИЙ САЙД ГЭЭД Л БҮХИЙЛ ТӨРИЙН ӨНДӨР АЛБА ХАШАЖ ЯВСАН ХҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР ЯЛ ӨГЧӨХӨӨД ТЭРНИЙГ НЬ АРД ТҮМЭН ОЙЛГООД ЭСЭРГҮҮЦХЭЭР ИЧСЭН ХҮН ХҮН ***** ГЭДЭГ ШИГ ГАРГАЖ Ч БОЛДОГ ЯАЖ Ч БОЛДОГҮЙ БОЛЧХООД ОДОО БҮҮР ГЯНДАНГИЙН ЗАСАРШГҮЙ ХУЛГАЙЧ АЛУУРЧИД ДЭЭРЭМЧТЭЙ АДИЛТГАН ЭНХБАЯР ХОЁРТ ХЭВТВЭЛ ГЯНДАНГИЙН ХУЛГАЙЧЫГ ХЭВТҮҮЛНЭ ГЭХ ШИГ ШАНТААЖ ХИЙЖ БАЙДАГ ЛАВ Л ХОНГИОТОЛГОЙТ ТЭМҮҮЖИНГЭЭС ГАРАХГҮЙ АРГА БАЙНА ЭЛБЭГДОРЖЫН ХУРЛИЙЗ АРГА Ч МӨНДӨӨ ХӨӨРХИЙ ИЙМ Ч ЯДАРСАН АРГА ХЭРЭГЛЭЖ ӨРСӨЛДӨГЧТЭЙГЭЭ ТЭМЦЭЖ БАЙДАГ МӨН Ч АРГАА БАРЖ БАЙГАА ЮМ БАЙНАДАА
    2013 оны 01 сарын 22 | Хариулах
  • (108.4.181.135)
    zov bn aa sain ajilj bn
    2013 оны 01 сарын 22 | Хариулах
  • (122.201.18.167)
    bolichmoor yum dooo.
    2013 оны 01 сарын 21 | Хариулах
  • мангас (202.55.191.35)
    хэрэв чи ардын хүү ял авсан бол өдийд чамайг хэн ч танахгүй, Намбар гуйан хүү ЯЛТАН Энхбаярыг их юм хийснийг бүгд мэднэ, даанч гэм буруу нь тогтоогдсоноос хойш, Моногл улсын эрх бүхий хуулийн өмнө
    2013 оны 01 сарын 21 | Хариулах
  • tegsh erh (85.218.60.11)
    alban hucheer hund yal ugchuud yadaj notloj ch chadahgui,bysdiin ush honzongiin zolios bolgoj bgaa bizdee?nuguu shaabar ,otgonbayr c,magnai...hen hen ch bilee.hariygaa abch bga geluu?bolimoor yumdaa.myy ch sain ch mongol ylsiin turuun terguun bsan hunii ner hundiig arai ynaagah gej hun alsan onts gemt heregtentei zuirleh boljee.naad hun chin eruul mendee emchluuleh naad zahin hunii amid yabahiin erhtei.nuguu magnai ia,batznadan geh shig umnuud turd garaad yamr yabsanaa martsan syyj bh um ,mongol ylsad hun amid yabh erhgui yumuu?temuujin,elebdgorj ,naymdorj,dolrligjab naraa.ta nar arai dendej bn.odoo suulde ebuur ger buliig ch oroldoj eheleh shib!mongold erni yu yu bolood bnaa,taiban amidrah bolomj bnyy?1ih l bie bienee myylsan ,esbel bie ee umuursun,hyyli ayrisan garyyd!uursduu hyylia bieluuldeg baibal ih zugeer bn
    2013 оны 01 сарын 21 | Хариулах
  • (49.0.156.222)
    Энхбаярын зохиомол хэргийн ачаар ядаж АТГ, шүүх, прокурорын ажилтнууд албан тушаал ахисан, одон медаль , алдар цол хүртсэн шүү дээ. Харгалзаж үзэж болдоггүй юмуу. Хамгийн гол нь Н.Энхбаярын хэргийг яг батлан хэлэх хүн олдохгүй байнаа. Шоронд хийх байсан бол яах гэж 3 хоног шүүх хурлыг нь шууд ард түмэнд харуулсан юм бэ. Шог хэрэг гэж ийм л байдаг байх. Хэрвээ шүүх хурал ингэж явдаг бол мөн ч олон хүн хэлмэгдэж байгаа юм байна даа. Ичиж үхмээр юм энэ шүүхийхэн болон прокурорынхон Н.Энхбаярын хэргүүдийг яг нотлоод хэлэх буянтай хүн байна уу? Монголчууд хүний мууд дуртай болохоороо сайхан бурж өгч байнаа гайхалтай
    2013 оны 01 сарын 21 | Хариулах
  • (49.0.156.222)
    Н.Энхбаярын хэргүүдийг яг нотлоод хэлэх буянтай хүн байна уу? Монголчууд хүний мууд дуртай болохоороо сайхан бурж өгч байнаа гайхалтай
    2013 оны 01 сарын 21 | Хариулах
  • (83.178.205.22)
    Temuujind yamar hama bainaa deed Shuuh deer I hooch malnuudaa
    2013 оны 01 сарын 21 | Хариулах
  • (122.201.18.193)
    77899522.....temujin mal min naad hun chin mgl ulsiin 3 n ondurlogt bsn hun shuu, ih yum hiisen
    2013 оны 01 сарын 21 | Хариулах
  • (203.169.53.19)
    ajlaa sain hiij bgaag dugneh olon zuil bolj ongorloo sh dee. jishee n salaavchnii hereg. yagaad ter hun burt huuli tegsh uilchlehgui bn vee. enhbayartai l holbootoi bol yallah geed bgaa handlaga haragadh ym. tiimees sain ajillaj bn gehgui l sanagdaad bn
    2013 оны 01 сарын 21 | Хариулах
  • (202.126.89.210)
    unen bolowuu?
    2013 оны 01 сарын 21 | Хариулах
  • (202.126.89.210)
    gugugugu kkkkk
    2013 оны 01 сарын 21 | Хариулах
  • (223.62.172.117)
    Huuli zuin said ajilaa sain hiij bn.hun burt huuli tegsh uilchleh estoi
    2013 оны 01 сарын 21 | Хариулах
  • (122.201.28.98)
    zov
    2013 оны 01 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    1 цаг 28 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    1 цаг 33 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    1 цаг 36 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    2 цаг 19 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    2 цаг 59 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    3 цаг 31 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    4 цаг 10 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    4 цаг 13 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    4 цаг 15 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    4 цаг 22 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    4 цаг 24 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    4 цаг 24 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    4 цаг 38 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    4 цаг 50 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ой тохиож байна
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Монголчуудын улсаа ТУНХАГЛАЖ, үндсэн хуулиа БАТАЛСАН түүх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК