Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдаагийн албан хаагч иргэдтэй хэрхэн харилцах ёстой вэ?

2013-1-26
0
ЖИРГЭХ
7485d9411a184a6bbigХууль зөрчөөгүй л бол ямар ч цагдаа саатуулж эрхийг хязгаарлах ёсгүй гэдгийг Та мэдэх үү. Цагдаагийн албан хаагч иргэдэд хэрхэн шаардлага тавьж, яаж харилцах талаар дараахь мэдээллийг бэлтгэлээ. Учир нь иргэд хуулийн наад захын мэдлэггүйгээсээ болж хохирох тохиолдол их байдаг.
7485d9411a184a6bbig    Хууль зөрчөөгүй л бол ямар ч цагдаа саатуулж эрхийг хязгаарлах ёсгүй гэдгийг Та мэдэх үү. Цагдаагийн албан хаагч иргэдэд хэрхэн шаардлага тавьж, яаж харилцах талаар дараахь мэдээллийг бэлтгэлээ. Учир нь иргэд хуулийн наад захын мэдлэггүйгээсээ болж хохирох тохиолдол их байдаг.

Цагдаа өөрийгөө танилцуулах ёстой
Таныг тайван алхаж явахад чинь цагдаа зогсоож эхлээд эелдэг харилцах үүрэгтэй. Улмаар танд өөрийгөө аль дүүргийн, хэддүгээр хорооны, ямар цолтой, ямар үүрэг гүйцэтгэж яваа, хэн гэдэг нэртэй, хэд гэдэг дугаартайгаа танилцуулах ёстой.

Энэ нь цагдаагийн албан хаагчийн үнэмлэхээр баталгаажих учиртай. Өөрийгөө танилцуулж, үнэмлэхээ үзүүлэх нь танд хэнтэй харилцаж байгаагаа мэдүүлж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл “Амрыг эрье, ахлах ахлагч Дорж” гэж биш, харин “Амрыг эрье, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн туслах жижүүр 000000 хувийн дугаартай цагдаагийн ахлах ахлагч Цэндийн Бат” гэж танилцуулаад, үнэмлэхээ үзүүлэх ёстой.

Хэрвээ цагдаа өөрийгөө танилцуулахгүй бол дүрмээ зөрчиж байгаа хэрэг. Тиймээс та энэ талаар гомдол гаргах эрхтэй. Цагдаагийн дүрэмд боломжтой бүх тохиолдолд өөрийгөө танилцуулах үүрэгтэй гэж заасан байдаг.

Та өдрийн цагаар машиндаа сууж шалгуулах ёстой

Таныг машинаа жолоодож явахад тань цагдаа зогсоовол өдрийн цагаар машиндаа сууж, оройн цагаар машинаасаа бууж цагдаатай харилцана. Өдөр 06.00-22.00, орой 22.00-06.00 цаг хамаарна.

Цагдаа өөрийгөө танилцуулаад үндсэн хоёр зүйлийг хэлж өгөх ёстой. Яах гэж зогсоож байгаагаа тайлбарлах үүрэгтэй. Хэрэв тайлбарлахгүй бол Та шаардах, бүр даргад нь гомдол гаргах эрхтэй. Цагдаа танд хууль ёсны шаардлага тавих эрхтэй. Гэхдээ амандаа бувтнаад өнгөрөх эсвэл тодорхой хэлж өгөхгүй бол лавлан асуугаарай.

Цагдаа үзлэг хийхдээ нэр төрийг тань хөндөхөөргүй орчинд үзлэг хийх үүрэгтэй. Олноос зайдуу газар ч юм уу, холхон үзлэг хийхийг та шаардаж, цагдаа биелүүлэх ёстой. Гэхдээ юуны учир үзлэг хийх гэж байгаагаа тайлбарлах үүрэгтэй. Хэрэв тайлбарлахгүй бол асууж мэд. Мөн та хоёроос дээш гэрч, хэрэгтэй бол эмч байлцуулахыг шаардах эрхтэй.

Цагдаа хүч хэрэглэж болох уу?
Хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд цагдаагийн албан хаагч хуулийн дагуу гав, бороохой, болон галт зэвсгийг таны гаргасан зөрчил, эсэргүүцэлд тохируулан хэрэглэх эрхтэй байдаг.

Иргэн та энэ талаар өндөр мэдлэгтэй байвал цагдаагийн албан хаагчийн буруу үйлдэл, хүч хэтрүүлэн хэрэглэж буйг таслан зогсоож, дуугүй өнгөрөлгүй зохих байгууллагад хандан гомдол гаргаарай. Тусгай хэрэгсэл мэхийг хуулийн үндэслэлгүй буюу буруу хэрэглэсэн зөрчлийг давтан гаргасан цагдаагийн албан хаагчийг энэ албанд ажиллах найдваргүй хүн гэж үздэг тул эрхийг тань зөрчихөөс нь сэргийлж заавал гомдол гаргах хэрэгтэй.

Хууль бусаар хүч хэрэглэвэл хохирол барагдуулах ёстой
Цагдаагийн албан хаагч гавыг хэрэглэхдээ хүйтний улиралд хүний биеийн ил хэсэг хайрагдахаас эсхүл үл хөдлөх зүйлтэй холбон гавлахдаа тухайлбал, халуун пааранд түлэгдэх зэргээс сэрэмжлэх ёстой. Гав хүний биед шигдэн орох, чангаран судсыг нь боох зэргээс сэрэмжлэн тодорхой хугацаанд ойр ойрхон шалгаж байх үүрэгтэй.

Цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэгч гараа хүлүүлсэн ч эсэргүүцлээ зогсоохгүй бол дөрвөлжин хүлгийг хэрэглэдэг. Гэвч энэ хүлгийг нэг цагаас илүү хугацаагаар хэрэглэж болохгүй гэж хуульд заасан байдаг. Мөн хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд хэрэглэдэггүй. Гавыг стандартын гав мөн эсэхэд та хяналт тавиарай. Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, илт эсэргүүцсэн, хамгаалалтад байгаа объект уруу бүлэглэн довтолсон үед уг үйлдлийг таслан зогсоох, хамгаалах зорилгоор резинэн болон цахилгаан бороохой хэрэглэдэг. Резинэн бороохойгоор хүний биеийн толгой болон хэвлий, зүрхэн тус газар, бөөрний харалдаа, нуруун тус газар цохихыг хориглодог. Цахилгаан бороохойгоор хүний нүүр, биеийн ил хэсэгт цохьдоггүй.

Цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйгээс учирсан болон эсэргүүцэл үзүүлснээс үүссэн хохирлыг та хариуцна. Харин танд хууль бусаар хүч хэрэглэн хохирол учруулбал, мөн эсэргүүцээгүй байхад хориглосон газруудад бороохойдсон бол буруутай цагдаагийн албан хаагч буюу төр таны хохирлыг 100 хувь барагдуулах үүрэгтэй. Цагдаагийн байгууллагын албан хаагч үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэсний дараа тухайн этгээдийн эсэргүүцэл зогссон үед эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлэх үүрэгтэй байдаг.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • (202.126.89.209)
    dorvoljin huleesiig horiglo...uunees bolj hunii amind hurch baisan tohioldol olon bii.
    2013 оны 01 сарын 27 | Хариулах
  • (166.137.191.17)
    Энэ бол том гэмт хэрэг.Гяндан хулээс хиидэг талаар хуний эрхийн байгууллагууд анхааралдааавах хэрэгтэй.Монгол усгийн фондгуй тул бичихэд алдаатай болсон тул хулцэл очье
    2013 оны 01 сарын 27 | Хариулах
  • (166.137.191.34)
    Чагдаа нар Монголын олон аавын хууд ялихгуй зуйлээр шалтаглан гяндан хулээс хииж ,гарных нь шурмусийг сунгаж насаар нь хорлодог. Хулээс хийх уед нэг сайн янгинаж овдоод , дараа нь хэдэн сарын дараагаас бага багаар увдсоор насны эцэст байнга овддог болдоо
    2013 оны 01 сарын 27 | Хариулах
  • zamiin uud (202.55.191.35)
    zamiin uudiin zamiin stagdaa nar zugeer l atmaanuud hural mural deer oodoos hehreed shaaj ogno shuu dee
    2013 оны 01 сарын 27 | Хариулах
  • zzochin (85.218.60.11)
    Tsagdan sergiileh gedeg nertei bolooch!gemt hereg garsan hoino nii bish garahaas ni sergiilj ajilldag bolgoocheee.herbee yridchilan sergiileh ajiliig sain hiij ,hyanaj shalgaj bsan bol sayhanii aimshigt gemt herguud garahgui bsan.getel yu be? Hudulguunt erguuliig yah gej uurchilsiin!deerem,tonyyl,hun aminii hereg garahaas yridchilan sergiileed tsagdaagiin mashinii dyy hanginaad baibal gemtnuud aigaad hereg hiij chadshgui bno.gadniin hugjiltei ornyydad iim l bn.yabbj sydlaach.manaihan garsan hoino ni ydaj,yadaj ochino.hunii ami une tsenegui,tegsen murtluu turiin tsagdaa 1nam,1 hund het uilchilne.aimshigtai um
    2013 оны 01 сарын 26 | Хариулах
  • (182.160.5.205)
    Mongol tsagdaa nar hachin ih buduuleg, medleg muutai, deerelhuu, peedger uls daa
    2013 оны 01 сарын 26 | Хариулах
  • (122.201.18.205)
    hunii erh alich gazar yalan guya toriin baigulgudiin hund surtal dendej bna hun bolgon ndtai sanal neg bga baih gants tsagdaach bish
    2013 оны 01 сарын 26 | Хариулах
  • irgen (202.55.191.35)
    tsagdaa nar xvnii erxiig booj xvniig daramtalj amidardag shimegch xorxoi.
    2013 оны 01 сарын 26 | Хариулах
  • (103.10.22.4)
    ха ха манай бүх цагдаа наадахыг чинь бүгдий нь эсрэгээр нь хийдийш дээ. бүх цагдаагаа хал. Та хэн гэдэг цагдаа вэ гэвэл өөдөөс "Миний хэн байх чамд падгүй Май гөлөгөөөөөөө" л гэнэ. Үнэн шүү. Амьдрал угаасаа тийм байгаа
    2013 оны 01 сарын 26 | Хариулах
  • (122.201.18.201)
    mongol ulsiin yalanguya ulaan baatar hotod iim zuil hezeech heregjedgui shal hudlaa
    2013 оны 01 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    56 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    1 цаг 0 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    1 цаг 4 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    1 цаг 47 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    2 цаг 27 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    2 цаг 59 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    3 цаг 38 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    3 цаг 41 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    3 цаг 43 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    3 цаг 49 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    3 цаг 52 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    3 цаг 52 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    4 цаг 6 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    4 цаг 18 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ой тохиож байна
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Монголчуудын улсаа ТУНХАГЛАЖ, үндсэн хуулиа БАТАЛСАН түүх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК