Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Арнольд Шварцнеггер: Би Америкт анх ирээд өдөрт 1.5 доллар өөртөө зарцуулж, маш их хэмнэдэг байлаа

2013-1-27
0
ЖИРГЭХ
03(2)Алдарт жүжигчин Арнольд Шварцнеггер АНУ-ын Калифорни мужийн амбан захирагчаар ажиллаж байхдаа Шотландын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэе.

-Таныг ойрын үед хэвлэлд ярилцлага өгөхөөс зугтаад байна гэж Калифорни мужийн сэтгүүлчид ярих боллоо. Энэ нь таны ажлын ачаалалтай холбоотой юу?
-Тийм гэж хэлж болно. Ажил их байна. Гэхдээ ярилцлага өгөхөөс татгалзах зүйл алга. Харин та зөв газраа зөв цагт надтай таарлаа. Бусад сэтгүүлч намайг ажилтай байхад ярилцлага авна гээд шалаад байдаг. Тэднээс одоо уучлалт гуйя. Би кино урлагт байхдаа сэтгүүлчдээс зугтдаггүй байсан биз дээ. Харин төрийн ажилтан болсноос хойш зав төдийлөн гарахгүй юм. Гэр бүлдээ ч цаг зарцуулж чадахгүй байгаа.

Алдарт жүжигчин Арнольд Шварцнеггер АНУ-ын Калифорни мужийн амбан захирагчаар ажиллаж байхдаа Шотландын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэе.

-Таныг ойрын үед хэвлэлд ярилцлага өгөхөөс зугтаад байна гэж Калифорни мужийн сэтгүүлчид ярих боллоо. Энэ нь таны ажлын ачаалалтай холбоотой юу?
-Тийм гэж хэлж болно. Ажил их байна. Гэхдээ ярилцлага өгөхөөс татгалзах зүйл алга. Харин та зөв газраа зөв цагт надтай таарлаа. Бусад сэтгүүлч намайг ажилтай байхад ярилцлага авна гээд шалаад байдаг. Тэднээс одоо уучлалт гуйя. Би кино урлагт байхдаа сэтгүүлчдээс зугтдаггүй байсан биз дээ. Харин төрийн ажилтан болсноос хойш зав төдийлөн гарахгүй юм. Гэр бүлдээ ч цаг зарцуулж чадахгүй байгаа.

03(2)-Мариа (эхнэр) энэ байдалд хэрхэн ханддаг вэ?
-Тэр намайг сайн ойлгодог. Олны танил хүмүүс гэр бүлээ цуцлуулахад би их гайхдаг. Тэднийг жинхэнэ хайраа олоогүй юм байх даа гэж боддог. Сайн эхнэртэй байвал эр хүн амжилтад хүрнэ. Намайг түүнтэй бурхан учруулсан болов уу. Таны ууж байгаа кофег Мариа чанасан. Гайхалтай амттай байгаа биз. Манай гэрт ирсэн зочид түүний чанасан кофенд дурладаг шүү.

-Тийм ээ. Сайхан амттай юм.
-Өөр магтах үг байна уу. За за тоглосон юм. Магтаад хэлсэн үг нь кофены амтыг илэрхийлж чаддаггүй юм.

-Та чинь миний бодож байснаас зочломтгой хүн юм гээч. Энэ таны хүмүүжилтэй холбоотой биз?
-Магадгүй. Намайг 20 жилийн өмнө зочломтгой хүн гэж дүгнэдэггүй байлаа. Ядаж л гаднаас нь харахад аймар төрхтэй байсан шүү дээ.

-Аймаар төрхтэй гэснээс, та яагаад бодибилдингээр хичээллэх болсон юм бэ?
-Би багадаа сул дорой хүүхэд байсан. Хүн намайг хараад л айхаар сэтгэгдэл төрүүлэхсэн гэж хүссэн юм уу. Мөн тэр үед залуучууд бодибилдингээр их хичээллэх болсонтой холбоотой. Би хүүхдүүддээ ямар нэгэн спортоор хичээлэл гэж хэлдэг. Энэ нь хүнд аливаа зүйлийг ялан дийлэх ухаан өгдөг. Хүн өөртөө жаахан ч гэсэн зорилготой болно. Дэлхийд алдартай тамирчид зүгээр ч нэг азтайдаа амжилтад хүрдэггүй юм шүү. Цаана нь асар их хөдөлмөр, хөлс урссан байдаг.

-Хүүхэд үеийн тань мөрөөдөл?
-Сайхан амьдрахыг л мөрөөддөг байлаа. Гэхдээ утга учиртай сайхан амьдарна гэсэн үг. Гэхдээ ямар ч хүн хамгийн гол нь бага ч болов зорилготой байх ёстой. Би Америкт сайхан амьдрах зорилготой ирсэн. Түүнийгээ ч биелүүлсэн. Дөнгөж ирээд өөртөө өдөрт нэг ам.доллар 50 цент зарцуулдаг байсан. Тэр мөнгө нэг гамбургер, аяга ус авч дийлэхээр байлаа. Аль болох хэмнэхийг илүүд үздэг. Гэхдээ одоо бол арай өөр шүү.

-Америкт хөл тавиад хэцүү нь юу байв?
-Бүх зүйл Европынхоос өөр санагдсан. Англи хэлэндээ тааруухан болохоор хүнтэй харьцахад хүндрэлтэй байлаа. Нэг зүйл 03(2)хэлэхэд аливаа улсад цагаачлах хүсэлтэй бол тухайн улсын хууль, ёс заншил, хэв маягтай сайтар танилцах, судлах хэрэгтэй. Америк бол олон мужаас бүрдсэн улс. Тэдгээр мужуудын хууль нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Хүмүүс үүнийг мэддэггүйгээс болж хэрэгт холбогддог. Тэдгээрийн дийлэнх нь Азийн цагаач иргэд эзэлдэг.

-Яагаад Ази хүмүүс дийлэнхийг нь эзэлдэг юм бол?
-Америк, Азийн улсууд хэл, соёлын хувьд асар их ялгаатай. Европ, Өмнөд Америк, далайн улсуудаас ирсэн хүмүүс манай улстай хэл соёлын хувьд ойролцоо болохоор дасан зохицохдоо хурдан.

-Би Шотландын иргэн. Америкийн хууль надад хэтэрхий нарийн юм шиг санагддаг. Энэ талаар манай найз нар ч их ярьдаг. Ялихгүй зүйлээс болоод хэрэгтэн болчихлоо гэдэг. Таны хувьд?
-Тиймээ. Үүнийг цагаачлан ирсэн иргэд, гадны улстөрчид хэлдэг. Тайлбарлаж хэлбэл энэ бол жинхэнэ ардчилсан улсын хууль. Шотландад ялихгүй зүйл бол энд гэмт хэрэг болох нь ойлгомжтой шүү дээ. Яагаад гэвэл манай улсад хаант засаг байгаагүй. Хэрэв хаан ямар нэгэн гэмт үйлдэл хийвэл түүнд хариуцлага тооцох зарчим байдаггүй. Мөн танай хүмүүсийн хуучны уламжлал, америк хэв загвартай зохицож чадахгүй байна. Африкийн нэгэн омгийн хүн гэнэт Америкт ирэхээр ямар байдал үүсэх нь тодорхой. Яг үүнтэй адилхан юм.

-Цагаачлалын хуулиа шинэчлэнэ гэсэн. Энэ нь зөвхөн танай муж уу Америк даяар мөрдөгдөх хуулийг шинэчлэх үү?
-Ийм санал дэвшүүлсэн байна лээ. Түүнээс биш яригдах хэмжээнд хүрээгүй. Хэрэв хууль шинэчлэгдвэл бүх мужид хамаатай. Муж бүр өөрийн гэсэн цагаачлалын хуультай гэсэн үг биш шүү. Гадаадынхан үүнийг арай өөрөөр ойлгодог.

-Та өөрийгөө улстөрч гэж боддог уу?
-Харин ч үгүй. Би иргэдийг амгалан тайван амьдруулах, орчин нөхцөлийг нь сайжруулахын төлөө ажиллаж байна. Иргэдийн төлөө ажиллах хэрэгтэй болохоос улстөржиж, энэ тэнд мэдэгдэл гаргаад байх нь ёс суртахуунгүй хэрэг болно. Улстөрч гэдэг нь засгийн газарт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг, дэлхий нийтийн хэмжээнд ажилладаг хүнийг хэлдэг болов уу. Түүнээс биш над шиг мужийн захирагч улстөрч байж чадахгүй шүү дээ.

03(2)-Таныг ирэх ерөнхийлөгчийн сонгуульд биш юм гэхэд түүний дараагийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших өндөр магадлалтай гэж улс төр судлаачид дүгнээд байгаа?
-Намайг дахин сонгогдоход л яригдаад байсан. Манай нам намайг дэвшүүлэхгүй. Би чинь улс төрийн туршлага багатай. Арай гэж муж удирдаж байхад юун улс удирдах вэ.

-Хэрэв та АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр сонгогдвол?
-Тэгж бодохгүй л байна шүү. Хэрэв би ерөнхийлөгчөөр сонгогдвол миний араас дуучид, жүжигчид ар араасаа улс төр рүү хошуурах болно. Миний одоогийнхоор хэтэрч болохгүй байх нь чухал. Яагаад гэвэл улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй. Америкчууд ийм сонголт хэзээ ч хийхгүй.

-Танд Б.Обамагийн төрийн бодлого таалагддаг уу?
-Тэр үнэхээр чадварлаг улстөрч. Вашингтоны цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд гадаадын тэргүүнүүдийг гарын үсэг зуруулж чадсан. Үүнд нэгдэхийг шийдвэртэй уриалсан. Түүнийгээ ч сайн биелүүлж байгаа.

-Өнөөдөр амралтын өдөр шүү дээ. Юу хийх төлөвлөгөөтэй байна?
-Гольф тоглохоор явна. Гэхдээ нэг цаг л тоглох байх. Гэртээ ирээд надад ирсэн санал хүсэлтүүдийг уншин, онц хэрэгтэйд нь хариу бичнэ. Энэ бол чухал шүү. Иргэд юу хүсч, ямар чиг хандлагатай байна гэдгийг мужийн захирагчийн хувьд мэдэж байх нь чухал. Хэрэв үгүй бол захирагч байсны хэрэггүй.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • WWW.MARAL.MN (202.21.106.91)
    WWW.MARAL.MN
    2013 оны 01 сарын 27 | Хариулах
  • WWW.MARAL.MN (202.21.106.91)
    WWW.MARAL.MN
    2013 оны 01 сарын 27 | Хариулах
  • WWW.MARAL.MN (202.21.106.91)
    WWW.MARAL.MN
    2013 оны 01 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    56 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    1 цаг 0 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    1 цаг 4 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    1 цаг 47 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    2 цаг 27 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    2 цаг 59 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    3 цаг 38 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    3 цаг 41 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    3 цаг 43 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    3 цаг 49 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    3 цаг 52 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    3 цаг 52 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    4 цаг 6 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    4 цаг 18 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ой тохиож байна
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Монголчуудын улсаа ТУНХАГЛАЖ, үндсэн хуулиа БАТАЛСАН түүх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК