Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

2013-1-30
0
ЖИРГЭХ

  ded-said-2-300x180  Саяхан БОНХ-ийн Сайд С.Оюун, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ . Талууд Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах хамгаалах замаар ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд  хамтран ажиллахаар болсон юм. Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болон байгаль орчин, ногоон хөгжлийн  бодлого тодорхойлоход шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдийг оролцуулах тэдний санал бодлыг сонсох зорилгоор БОНХ-ийн Дэд Сайд Б.Тулга, ШУА-ийн харъяа байгууллага, хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай  танилцлаа. Шинжлэх ухаан, академийн  хүрээлэн биологийн, химийн, ботаникийн, гео экологийн,  газар зүйн гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дэд Сайд эхлээд Химийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан. Химийн хүрээлэн 1961 онд байгуулагдсан 83 эрдэм шинжилгээний ажилтантай. Тэд гадаргын болон бохир ус цэвэршүүлэх, утаагүй түлш турших, цахилгаан станцын нүүрснээс гаргасан үнс ашиглан цемент үйлдвэрлэх зэрэг ажлуудыг хийж байгаагаа танилцуулав. Биологийн хүрээлэнгийнхэн ховордсон ургамлыг эсийн аргаар хэрхэн үржүүлж байгаа, хөхтөн амьтны экологийн лаборатори, генетикийн лабораториа сонирхуулсан юм. Газарзүйн хүрээлэн  хөрсний 40-50 үзүүлэлтийг судалсан, хөрсний бохирдол, эвдрэл, чанарын судалгаа хийсэн тухайгаа танилцууллаа.

   Харин Гео экологийн хүрээлэн БОНХЯ-ны захиалгаар шилмүүст ойн генийн санг хамгаалах, модны үрийн байнгын талбай сонгох судалгаа, Хулдын овгийн загас үржүүлэх боломж туршилт, Тусгай хамгаалалттай газар нутгийн эко системийн үнэ цэнийг тодорхойлох, төлбөрийг тооцох аргачлал боловсруулах судалгаа, “Цөлжилтийг сааруулах технологиуд боловсруулж турших” цөм технологийн төслийг 2011 – 2014 онд хэрэгжүүлэхээ  дуулгасан юм. Дэд Сайд хүрээлэнгийн ажилтай танилцах явцдаа дор бүр нь үүрэг чиглэл өгч байлаа. Хүрээлэнгүүд хоорондын уялдаа холбоогоо сайжруулах, хөрөнгө мөнгө шаардахгүй ажлуудыг эн тэргүүнд хийж гүйцэтгэх, хийж байгаа судалгаагаа нарийвчлан гаргах, судалгааны ач холбогдол, үр дүнг нийтэд мэдээлж байх, хийсэн ажлаа сурталчлан танилцуулах  тал дээр анхаарч ажиллаарай гэлээ. Эдгээр хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцсаны дараа шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, ажилтануудтай уулзаж санал бодлыг нь сонссон юм. Тэд ботаникийн хүрээлэнг өргөжүүлэх, үрийн аж ахуйг дэмжин ойжуулалт хийх, загасны аж ахуй байгуулах, Монгол орны ургамалжилтанд үнэлгээ хийх, ургамлыг тарималжуулсан нөхцөлд экспортолдог байх, хүрээлэнгийн ажилтнуудад мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, үнэмлэх олгох, нөхөн сэргээлтийн асуудалд эрдэмтдийг оролцуулах, бичил биетний генетик нөөц судлах лаборатори, олон улсын баталгаат лаборатори байгуулах саналтай байгаагаа Дэд Сайд Б.Тулгад хэлж яамны зүгээс дэмжиж ажиллахыг хүссэн юм.
  Дэд сайд Б.Тулга: Монгол улсад хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх ажил бүхэн эрдэмтдийн судалгаан дээр үндэслэн гарч байх ёстой. Гэтэл манай эрдэмтдийн оюун ухаан, гар бие оролцсон ажил сүүлийн жилүүдэд багасаад байгаа нь ажиглагддаг. Иймээс шинжлэх ухааны эрдэмтэн, ажилтан та бүхэн өөрсдийн хийсэн бүтээсэн зүйлээ олон нийтэд хүргэх, түгээх тал дээр санаачилгатай ажиллах хэрэгтэй гээд  эрдэмтэн та бүхний судалгаа, шийдвэр гаргадаг түвшинд гаргалгаа болох ёстой гэдгийг онцлон хэлсэн юм. Мөн та бүхэн байгаль орчны асуудал, ногоон хөгжлийн чиглэлээр тодорхой нарийвчилсан төсөл,  хөтөлбөр боловсруулбал яамны зүгээс дэмжиж ажиллана гэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • hehe (203.241.247.100)
    Tulga uu? za yahav toriin ajil hiij bgaa hyn eldeviin muu ygeer utaad yahav gol ni tordool ynench baival toriin syld yana gedeg bilee
    2013 оны 01 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    26 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    30 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    34 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    1 цаг 16 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    1 цаг 57 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    2 цаг 29 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    3 цаг 7 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    3 цаг 11 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    3 цаг 13 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    3 цаг 19 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    3 цаг 21 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    3 цаг 22 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    3 цаг 36 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    3 цаг 48 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ой тохиож байна
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Монголчуудын улсаа ТУНХАГЛАЖ, үндсэн хуулиа БАТАЛСАН түүх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК