
“Миний аав сайхан” хүндэтгэлийн тоглолт энэ жил уламжлал ёсоороо ганцхан удаа зохиогдох гэж байна.

“Миний аав сайхан” хүндэтгэлийн тоглолт энэ жил уламжлал ёсоороо ганцхан удаа зохиогдох гэж байна. Энэхүү арга хэмжээ “Миний сайхан аав” дурсамжит номонд орсон аавуудад хүндэтгэл үзүүлэх, аавуудаа баярлуулах, нэрийг нь дуурсгах зорилгоор зохион байгуулдаг бөгөөд хүрэлцэн ирсэн бүх аавуудад цаг үеийн хит болсон аавын тухай сайхан дуунуудаар бэлэг барих аж. Маргааш болох уг тоглолтод "Цомог" хамтлаг, МУСТА Л.Болдбаатар, МУГЖ Д.Энхзул, М.Бямбажав, МУГЖ Ж.Уранчимэг, СТА Д.Намсрайноров, Л.Нарантуяа, СТА Э.Төрмандах, СТА Л.Чулуунбаатар, СТА Л.Банзрагч зэрэг нийтийн дуучдын төлөөлөл оролцож аавууддаа хүндэтгэл үзүүлэх ажээ.