Монголд анх удаа хурдны зам барих ажлын албан ёсны нээлт өнөөдөр Баянзүрхийн товчооны Туулын гүүрний ойролцоо болох тов гарсан. Гэвч өглөө тодорхойгүй шалтгаанаар уг арга хэмжээ хойшилжээ. Дээрх зам шинээр тавигдах хурдны замуудын эхлэл бөгөөд нийт 122 км зам барих аж.Тодруулбал, Туулын хурдны зам (33 км), Баянгол (15 км), Баянхошуу (23 км), Сэлбэ гол (32 км), Бэлх (9 км), Улиастайд (13 км) хурдны зам барихаар төлөвлөжээ.
Уг замын барилгын ажлын нээлтийг наадмын дараа буюу энэ сарын 15-нд нээнэ гэж “Гудамж” төслийнхөн мэдээлж байсан билээ. Ийнхүү хурдны зам барих ажлын нээлт хоёр дахь удаагаа хойшилж байна.
24tsag.mn


























































