Нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 62 мянган хүүхдэд ирэх аравдугаар сараас энэ төрлийн вакциныг хийж эхлэх хатгаа өвчний эсрэг вакцин хийж эхлэх гэнэ. Эрүүл мэндийн яамнаас саяхан дархлаажуулалтын зөвлөх хороо, дархлаажуулалтын байгууллага хоорондын хамтарсан хурлыг зохион байгуулсан. Уг хурлаар “Улаанбурханы өвчлөлийг таслан зогсоосныг баталгаажуулах бүсийн хурлын танилцуулга", “Вакцин Дархлаажуулалт" зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Дархлаажуулалтын зөвлөх хорооны гишүүд манай улс улаанбурхан өвчнийг таслан зогсоох ДЭМБ-ын зорилтыг хэрэгжүүлэн, уг өвчнийг эрс бууруулснаа баталгаажуулах гэрчилгээ авах түүхэн үед ирээд байгааг онцлон тэмдэглээд дархлаажуулалтын ач холбогдол, үр дүнг олон нийтэд эрчимтэй сурталчлах шаардлагатай байгааг зөвлөмж болгов. Түүнчлэн 0-5 насны хүүхдийн нас баралтын хоёрдахь том шалтгаан болоод буй уушгины хатгаа өвчнөөр өвчлөх, эндэгдлийг бууруулах зорилгоор уушгины хатгаа өвчний эсрэг вакциныг дархлаажуултал үе шаттайгаар нэвтрүүлэх нь зүйтзй гэж үзсэн байна Уг вакциныг эхний ээлжинд ирэх аравдугаар сараас нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 62000 хүүхдэд гурван тунгаар хийж үр дүнг нь судлахаар шийдвэрлэсэн байна.24tsag.mn


























































